Орой болгон мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч олонтой учирдаг МҮОНТВ-ийн нүүр царай болсон нэвтрүүлэгч нарын залгамж халааг Д.Одзаяа залгаж авсан. "Нэгэн зүгт" хамтлагийн гишүүн Заяагийн эхнэр гэдгээрээ олны танил болсон билээ.

Залуу хосууд аав ээж болсон гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Нэвтрүүлэгч Д.Одзаяа нь төрсөн гэхээрээ л навсайж, салбайсан хүн болох ёстой юм уу, гоё сайхан байж болно ш дээ хэмээн бухимдлаа илэрхийлээд авсан.

Учир нь түүнийг төрөөд сайхнаараа, биеийнхээ галбирыг алдаагүйд атаархсан нэгний хэлсэн үгнээс үүдэн тэрбээр ийн бухимдсан байдаг.

Үдэш бүр үзэгчдтэйгээ мэндчилдэг нэвтрүүлэгч бсүгүй маань өглөө ажилдаа яарч, орой нь хүү рүүгээ яарсаар завгүй өдрүүдийг ардаа үдэж байна ээж хүний хамгийн аз жаргалтай агшин хэмээв.

Д.Ана