Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion хамтлагийн продюссер МУСТА Б.Чинбат өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчидтэй уулзан 2011 онд монголын тайзнаа тоглогдож үзэгч түмнийг байлдан дагуулсан "Давтагдашгүй" хэмээх тоглолтоо "Univision"-ий бүх хэрэглэгчдэд зориулан HD форматаар видео санд нь байршуулах болсноо зарласан билээ. 

Энэ үеэр Чинбаатай хамтран ажилладаг уран бүтээлчид ирсэн бөгөөд тэдний дунд мэдээж хэрэг Sweetymotion хамтлаг байсан юм. Тэд аль оюутан ахуй наснаасаа хамт нөхөрлөн ирсэн учир мэдээж хэрэг Чинбаагийн холбогдолтой бүхий л арга хэмжээний арын албанд энэ бүсгүйчүүд л багтан ажилладаг. Тиймдээ ч тэд өнөөдөр мөн Чинбаагаа дэмжин тус хэвлэлийн хуралд ирсэн харагдаж байв.