Увс аймгийн Хяргас сумын Дэлгэрэх гэх газарт Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Цэрэнбадам” ХХК хууль бусаар алт олборлож байна.  Хэдийгээр  тус компани АМГ-аас 2043 оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан ч энэхүү зөвшөөрөл нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг зөрчиж байгаа юм.  Үүнийг энгийн үгээр илэрхийлбэл,  аливаа газар нутагт  ашигт малтмал олборлохдоо тухайн сум, багийн иргэд, Засаг дарга, ИТХ-аас  зөвшөөрөл авах ёстой байдаг.  Тэгтэл  “Цэрэнбадам” ХХК Хяргас сумын  иргэд,  Засаг дарга, ИТХ-д мэдэгдэхгүйгээр Увс аймгийн Засаг даргаар мундагуулсан байгаа юм. Энэхүү хууль бус ажиллагаагаа боль хэмээн  Хяргас сумын засаг дарга Ц.Цэвээнравдан Увс аймгийн  Засаг даргадаа хандан албан бичиг илгээхэд “олон юм ярилгүй наад компаниа зүгээр байлга. Үгүй бол хариуцлага тооцно. Ерөнхий сайдын 100 хоногийн хүрээнд хийгдэж байгаа ажил” хэмээн тайлбарласан байна.  

Үнэн хэрэгтээ Увс аймгийн засаг дарга сонгуульд нэр дэвшихдээ энэ нутагт алт ухуулахгүй гэж ам гарч байсан хүн. Тэгтэл Д.Цэндсүрэн яагаад хэлсэн үгнээсээ буцав? 

Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэхүү компани өнгөрсөн жил хайгуулын  лицензтэй байсан.  Гэсэн ч тэд  голын  эрэг хавиар олборлолт хийж,  бохир усаа голд шууд асгасны улмаас өнгөрсөн жил Увс аймгийн Хяргас сумын нутаг Дэлгэрэх гэх газарт нутаглаж байсан малчдын бог мал ихээр хоргодсон байдаг. Мэргэжлийн хяналт болон мал эмнэлэгээс хордлогоны улмаас  бог малууд хоргодосон гэдгийг тогтоосон байдаг.  Одоо “Цэрэнбадам” ХХК хайгуулын лицензээ ашиглалтынх болгосон болохоор тус газарт улирлын чанартай урсдаг голын  урсгал газрыг ухаж байна.  Энэ нь  Марз голыг бохирдуулаад зогсохгүй Увс аймгийн Хяргас сум,  Зүүнговь сумынхан хордож, Увс нуур тэр чигээрээ хордох аюултай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Марзын гол нь энэхүү хэсгээр улирлын чанартай урсдаг бөгөөд  тус гол нь  Зүүнговь сумаар дайрч Увс нуурт цутгадаг 38 голын нэгтэй нь нийлдэг байна. Энэ нь Урт нэртэй хуулийг  зөрчиж байгаа юм.

 

Голын эргийг ухаж сэндийчсэн байдал



Нутгийн иргэд эсэргүүцэл илэрхийлж байгаа байдал


Алт угаасан ус





Хууль зөрчиж байгааг нь хэлж, нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэхэд Монгол хамгаалагч авсан хятад.


Уурхайн хятад ажилчид


Үүгээр намар цагаас эхлэн улирлын чанартайгаар гол урсдаг. Өнгөрсөн жил урссан уснаас уусан олон мал хордож үхсэн баримт бий.



Тэгвэл энэхүү хууль бус ажиллагааг зогсоохоор “Босоо хөх Монгол” ТББ,  "Дэлхийн Монгол ногоон нэгдэл" ТББ, нутгийн малчид,  Хяргас сумын  ИТХ, Засаг дарга нар ажиллаж эхлээд байна.  

 

 

 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа