2014-08-10 10:26:38 - Байгаль Орчин

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.