МЗХ-ны залуус нэг өдрийн хоолны мөнгөө Ч.Мөнгөндалайд хандивлалаа
2014/08/11
Хөгжлийн бэрхшээлтэй ч хүн хичээвэл хүссэн бүхнээ хийж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байгаа залуу бол Ч.Мөнгөндалай юм. МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай 6-р сарын 7-нд баруун хязгаараар 5500 км-ын урт аялалдаа гарсан билээ.
Тэрбээр 2000 гаран км зам туулан Завхан аймгийн Улаангом хотод өнөөдөр ирсэн байна. Энэхүү урт замыг туулахад мөнгө санхүүгийн хэрэгцээ их хэрэг болох нь мэдээж. Түүнд ч энэхүү бэрхшээл тохиолдож байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө хоолны ч мөнгөгүй болсон гэсэн мэдээ ирсэн. Тиймээс Монголын Залуучуудын Холбооны залуус нэг өдрийн хоолны мөнгөө түүнд хандивласан байна. Замд бартаа саад ихтэй байгаа хэдий ч түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд аялалаа цааш үргэлжлүүлж зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хичээсээр явна. Багадаа эцэг, эхээсээ өнчирч, хэл ярианы бэрхшээлтэй болсон ч спортоор хичээллэн, түүнийхээ үр шимийг бусадтай хуваалцаж яваа энэ залууг дэмжиж, түүний аян замын зардалд хандив өргөхийг уриалж байна.
Түүнд чин сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл Төрийн банкны 104400224360 гэсэн дансанд хандаарай.
Зочин · 2014/09/14
tiim hot bdagiimaa bdagiin. hehe
Зочин · 2014/08/27
завхан аймгийн улаангом хот гэж юу вэ