Дэлхийн боловсролыг Монголд олгогч Рояаль Академи
2014/08/11
Рояаль Олон Улсын Дээд сургууль нь Эх орондоо дэлхийн тэргүүлэх боловсролыг эзэмших боломжийг оюутан, залууст олгох, төр нийгмийн бодлогыг тодорхойлох удирдагчдыг бэлтгэх, дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлэгч сургалт, судалгаа, консалтингийн олон улсын төв болох эрхэм зорилготойгоор 2010 оны тавдугаар сарын 01-ний өдөр "Их Засаг" Их сургуулийн дэргэд Монголын Рояаль Академи нэртэйгээр байгуулагдсан юм.
Рояаль Олон Улсын Дээд сургууль нь 2010 оны 08 дугаар сараас Их Британийн Төрийн Удирдлагын Институт (IAM), СТН Олон Улсын Боловсролын Байгууллага, Их Британийн Худалдаа Удирдлагын Институтын (ICM) Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газраар сонгогдон сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
БСШУ-ны сайдын 2011 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 236 тоот тушаалаар “Рояаль Олон улсын Дээд сургууль” байгуулах урьдчилсан зөвшөөрлийг авч сургалтын үйл ажиллагааг бие даан явуулах болсон билээ. Тус сургуулийн Ерөнхий захирлаар Эрх зүй, түүхийн болон Бизнесийн ухааны магистр, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Сибирийн салбарын Монгол, Будда, Түвд судлалын институтын доктор, Европын Бизнесийн Ассамблейн олон улсын шилдэг менежер Н.Учрал, Гүйцэтгэх захирлаар М.Амарсанаа, Сургалтын албаны даргаар Б.Дөлгөөн, 2 дахь шатны Сургалтын албаны даргаар Г.Энхболд нар ажиллаж байна.
Рояаль Олон Улсын Дээд сургуулийн удирдах зөвлөлийн даргаар Шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осор ажилладаг бөгөөд Удирдах зөвлөл нь 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Рояаль Олон Улсын дээд сургууль нь Төрийн захиргааны менежмент, Хүний нөөцийн менежмент, Маркетинг менежмент, Аялал жуулчлалын менежмент, Ашигт малтмал баяжуулалтын технологич, Геологийн инженер, Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлүүдээр бакалаврын, Бизнесийн удирдлага, Төрийн захиргааны удирдлага мэргэжлүүдээр магистрын түвшний сургалт явуулж байна. Бид “Монголын боловсролыг дэлхийн брэнд болгож, Монгол хүнээ дэлхийн дэвжээнд гаргах” зорилгоор олон улсын их дээд сургуулиуд, сургалтын байгууллагуудтай хамтран ажилладаг юм.
Өнөөгийн байдлаар:
- Их Британийн Төрийн Удирдлагын институт (Institute Administrative Management IAM)
- Их Британийн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний олон улсын боловсролын байгууллага/Confederation of tourism and Hospitality CTH/
- Их Британийн Худалдаа удирдлагын институт/Institute of commercial management ICM/
- АНУ-ын Калифорнийн Олон улсын их сургууль/California international university CIU/
- Их Британийн Ковентри их сургууль/Coventry universityUK/
- АНУ-ын Виржиниягийн их сургууль/Virginia international university VIU/
- АНУ-ын Колорадо Хайт /Colorado Heights University/ олон улсын их сургууль
- Их Британийн Волверхамптоны их сургууль/ University of Wolverhampton/ зэрэг сургуулиудтай хамтран ажилласнаар дэлхийд чанараараа тэргүүлэх Америкийн Нэгдсэн улс, Английн боловсролын тогтолцоог Монголын боловсролын тогтолцоотой уялдуулан хөгжүүлж, дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэй боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх бүрэн боломжтой боллоо. Үүнээс гадна манай сургуульд суралцаж буй оюутнууд Англи, Америкийн их сургуулиуд руу хамтарсан хөтөлбөрөөр шилжин суралцаж, Англи, Америкийн бакалавр, магистрын дипломыг хүртэх боломжтой юм.
Бид байгуулагдсан цагаасаа Англи, АНУ болон Азийн өндөр хөгжилтэй орнуудын (OFQUAL, CEA, LCCWAG зэрэг байгууллагаар баталгаажсан хөтөлбөр) стандартад нийцсэн хөтөлбөрөөр сургалтаа явуулж байна. Хичээл сургалтууд Англи, Монгол хэл дээр явагдаж, 2+2, 3+1 хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.