Би тавьж үзмээр байна
2014/08/15
Сайн байна уу? Миний энэ асуудал надад маш чухал учраас бичиж байгаа юм шүү. Би нөхөртэйгөө суугаад 4 дэх жилдээ амьдарч байна.
Бид 2 одоо 3 настай охинтой. Бид 3-н амьдрал хэнээс ч дутахааргүй сайхан. Нөхөртэйгөө хамт амьдарснаас одоог хүртэл би аз жаргалтай хэвээрээ л байгаа. Миний нөхөр бол миний хамгийн анхны минь эр хүн. Би нөхөртэйгөө хамгийн анх унтаж үзсэн. Тэр маань ч бидний харилцааг ийм сайхан байлгахад нөлөөлдөг байх гэж боддог. Би анх нөхөртэйгөө унтаад л надад гоё л байдаг гэхдээ би тавьж үзээгүй одоо болтол. Би эхэндээ мэддэггүй бсн. Бид 2 бие биедээ их хайртай болхоор нөхөр маань тавьчихаар л надад болчихож байгаа юм шиг санагддаг бсн. Найз нөхөдтэйгөө ярилцаад ирэхээр тавих гэдэг шал өөр тасархай ш дээ гээд ярихаар би үнэхээр тавьж үзмээр санагддаг.
Төрөхөөсөө өмнө зарим хүн тавьдаггүй төрсний дараа тавьдаг гэсэн гээл төрсөн бас л тавьж үзээгүй л бна. Гол нь нөхөр маань их эмзэг жоохон юманд эмзэглэдэг болохоор би тавихгүй бна гэж хэлж чаддаггүй. Намайг бодоход өмнө нь хүүхнүүдтэй унтаж үзэж л байсан болохоор намайг тавихгүй байгааг мэддэг гэж боддог. Найзууддаа хэлэхээр ярилц гэх юм би яг юунаас эхэлж яж эвтэйхнээр хэлэхээ мэдэхгүймаа. Энэ байдал маань удвал би өөр хүнтэй үзэхээр ямар байдаг бол гэж хааяа надад бодогддог.