Дуучин Ч.Уранхолбоо Бээжин хотын Цинхуа их сургуульд суралцаж байгаа. Англи хэлийг бие даан суралцсан тэрээр Хятад хэлд шамдаж эхэлжээ.

Бүх Хятадын топ сургуулийн суралцах орчин, сургалтын систем дээд зэргээр бэлтгэгдсэн нь түүнд таалагджээ.

Хэлний бэлтгэлээ төгсөөд, магистр хамгаалах хичээнгүй бүсгүйн хувийн зан төлөв, амьдралыг үзэх үзэл орвонгоороо өөрчлөгдсөн байна. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг ардын сайхан үг бий. Дэлхийн олон орны төлөөлөл болсон эрдэм номын мөр хөөгч залуусын аж төрөл, сурч мэдэх хүсэл тэмүүлэл Ч.Уранхолбоогийн нүд нээгдэхэд дөхөм болсон болов уу.

Сайхан бүсгүйчүүдийг сүүдэр шиг дагаж, салхи шиг хийсдэг элдэв хэл аманд хангалттай өртөж явсан бүсгүй бол Ч.Уранхолбоо. Эмэгтэйчүүдийг хийсвэрээр дүгнэдэг хүмүүст ажил үйлсээрээ хариулт өгдөг халуухан бүсгүй сурч боловсрох оюуны эрин зуунд өөрийгөө дахин шинээр илэрхийлэхийг хүссэн бололтой. Тэрээр стиль имижээ ч цаг үе, нөхцөл байдалтайгаа уялдуулан хувьсгаж чаддаг хамелеон чанарын чадварлаг бүсгүй.

Энэ бүхнийг гүйцэд харж чаддаг нь Ануг ойлгодог, хойно хоцорч буй нэг нь албин шүүмжлэл өрнүүлдэг ч тэр бууж өгөхгүй гэдэг үгэнд дурласан хэвээр. Тэрээр сүүлийн хэдэн жил шууд худалдааны бизнесийн маркетингад чамгүй суралцаж байгаа билээ. Энэ чиглэлээр АНУ-д эх орноо төлөөлөн семинарт суугаад ирсэн юм. Гоо үзэсгэлэн, бизнесийн ур чадвар хосолсон Ч.Уранхолбоод өөдөлж дэвжиж дэлхийн хэмжээний тэрбумтан болох боломж нээлттэй байна. Үүний зэрэгцээ урлагаа ч орхихгүй гэдгээ мэдэгдсэн юм.

www.URLAG.mn