Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/08/18
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи баруун зүгийн нутгаар баруунаас бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 26-28 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.