ЦЕГ-ын даргын томилгоо засаг унахаас урьтлаа
2014/08/18
“Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаас чөлөөлсөн үндэслэл нь юу байв” гэдэг асуулт энэ үйл явдлын эргэн тойрноос яах аргагүй гарч байна.
Олонд мэдэгдэж байгаагаар Б.Билэгт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй тун ч таарамжгүй харилцаатай байсан нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болсон байх. Гэхдээ чөлөөлөх үндэслэлдээ яг юу гэж бичсэн нь сонирхолтой байгаа ч тэр нь ил болсонгүй.
2014 оны наймдугаар сарын 14-ны өдөр болсон Засгийн газрын хуралдааны мэдээллийн төгсгөлд “Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо” гэсэн ганц өгүүлбэр хаясныг эс тооцвол үүнээс өөр дорвитой, албан ёсны мэдээлэл төрийн зүгээс явсангүй. Дуулиун шуугиан дагуулсан ямар нэг асуудалд орооцолдохоороо цахим ертөнцөд тайлан тавьж суудаг Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд ч, Хуульзүйн сайд ч намгүм байж, жиргээнд орж ирж ганц үг ган хийсэнгүй.
Б.Билэгт 2012 оны есдүгээрсарын 3-нд ЦЕГ-ын даргаар томилогдсон. Үүнээс хойш нэг их удалгүй Хууль зүйн сайдтай түнжин муу нь олонд ил болсноор түүнийг чөлөөлөх, тухай яриа хөөрөө гарсан. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн хүн учраас чөлөөлж чадахгүй гэдэг ойлголт ч олон хүнд байсан. Гэвч түүнийг чөлөөлчихлөө. Гэнэт ийм юм болсон нь чөлөөлөх нь зүй ёсных байсан гэж хүлээн зөвшөөрөгдөхөөсөө илүүтэй “Яаж нэг юм дийлж чөлөөлсөн юм бол доо” гэсэн дүр зурагтай харагдаж байх шиг.
Өнгөрсөн дөрөв дэх өдрийн үдээс хойшхон бригадын генерал нь өөрчлөгдөж байгаа тухай мэдээлэл аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарын сонорт дорхноо хүрч бужигналдаад явчихсан.“Б.Билэгт ажлаа өгөөд өөр хүн болно гэдэг нь ойлгомжтой байсан. Гэхдээ Засаг солигдсоны дараа болов уу гэж бодож байтал ийм юм болчихов уу” гэж гайхшрах хүн тэдний дунд цөөнгүй байлаа.
Цагдаагийнхны ам Б.Билэгтэд сайн байдаг. Б.Билэгтийн оронд Х.Тэмүүжинг л яваасай гэж боддог хэмээн шуудхан үзэл бодлоо илэрхийлэх дарга ч цагдаад цөөнгүй байх юм билээ. Гэвч цагдаагийнхны хүсэл биелсэнгүй.
Б.Билэгтийн оронд үүрэг гүйцэтгэгч болсон С.Баатаржав Х.Тэмүүжингийн хүн. Шинэчлэлийн гэх Засгийн газар гарч ирж, цагдаад шинэчлэл хийгдэн, хуучин дарга нарыг “Хөрөнгөжсөн хурандаа нар” тодотголтойгоор хоморголон халж байхад С.Баатаржав хөдөө томилогдон тэсч үлдсэн. Удаа ч үгүй түүнийг Х.Тэмүүжин ЦЕГ-ын тэргүүн дэд даргын суудалд авчирсныг салбарынхан нь мэднэ. С.Баатаржав ОХУ-д Дотоод явдлын яамны академи төгссөн, хоёр ч аймгийн цагдааг удирдаж байсан, мөн Улсын мөрдөн байцаах газар болон хотын цагдааг ч толгойлж байв. Б.Билэгтийн оронд Х.Тэмүүжингийн шинэчлэлийн санаа нэгт хань нөхөд болох Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байсан өмгөөлөгч О.Алтангэрэл, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн үндэслэлээр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаас чөлөөлөгдөөд Хууль зүйн сайдын хөөцөлдлөгөөгөө рхэл амтай эргэж ирсэн Н.Амарзаяа нарын нэгийг болно гэсэн таамаглал байсан ч тэдний нэгийг тавьж зүрхэлсэнгүй бололтой. Яалт ч үгүй цагдаагийн хүн гэдэг утгаар нь С.Баатаржавыг тавьж, Х.Тэмүүжин өөр дээрээ дуудсан галаа арай зөөлрүүлж байх шиг.
Энэ Засгийн газрыг өнөө маргаашгүй огцроно гэсэн яриа хөөрөө өвсөнд тавьсан түймэр мэт дэгдэж байгаа ч дэнжигнэсээр буй. Хэрвээ Засгийн газар удаж төдөхгүй огцорвол Б.Билэгтийн халааг авсан С.Баатаржавын ирээдүй ч мөн адил урт насгүй болж мэдэх юм. Шинэ сайд бас л өөрийн хүнээ тавина гэх биз.
Б.Билэгтийн тухайд Х.Тэмүүжинд дийлдээд ажлаа өгчихсөн гэдгээс өөр бас нэг гаргалгаа байна. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэдгийг бүгд мэднэ. 1998 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болох үед Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар, 2004 онд мөн л Ерөнхий сайд болоход нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ногоон гэрлээр очсоныг хүмүүс мартаагүй байх. 2012 онд ЦЕГ-ын дарга болсон нь ч Ерөнхийлөгчтэй холбоотой нь ойлгомжтой байсан. ЦЕГ-ын дарга болохоосоо өмнө Ерөнхийлөгчийн ивээлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд ажиллаж байсан нь ч үнэн. Ингэж чирч ирсэн найз нөхрийнхөө карерьт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн гараар цэг тавьчихна гэдэгт итгэхгүй хүн цөөнгүй байгаа бөгөөд “Б.Билэгт АТГ-руу очиж магадгүй. Эсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албандаа буцаад очиж мэднэ” гэж хэлэх эх сурвалж байсан. Хэрвээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрд хэнд ч хэрэггүй нэгэн болж шахагдчихаагүй л бол түүний оролцоотойгоор Б.Билэгтэд ямар нэг юм боломж таарах л вий. Эс бөгөөс энэ удаад Ерөнхийлөгч түүнийг гаргуунд гаргаж байгаа юм болов уу.
С.Баатаржав үүрэг гүйцэтгэгч болсон даруйдаа Улсын мөрдөн байцаах газрын дарга Ц.Батсүхийг чөлөөллөө гэдэг мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн л дуулиан дэгдээв. Дуулианы мөрөөр“С.Баатаржав дахиад ч Ц.Батсүхийн араас сайддаа харшилтай хурандаа нарын дунд биечлэн халаа сэлгээ явуулна. Сайддаа гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх бүх баримт бичгийг гартаа оруулна” гэж таамаглан ярих хүмүүс ч байна. Үнэний ортой таамаглал.
С.Баатаржав үүрэг гүйцэтгэгч болсон даруйдаа Улсын мөрдөн байцаах газрын даргыг чөлөөлсөн нь үнэн эсэхийг өчигдөр ЦЕГ-аас тодруулахад “Бямба гаригийн өглөө хүртэл лав тийм юм болоогүй” хэмээн үгүйсгэсэн. Эл дуулиантай холбогдуулж Хэвлэл мэдээллийн төвөөс нь мэдэгдэл ч гаргажээ.
Мэдэгдэлд “Засгийн газрын 2014 оны наймдугаар сар 14-ны өдрийн ээлжит 44 дүгээр хуралдаанаар ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Дээрхи шийдвэртэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь “түгжилдсэн” нь Л.Гансүх мэдүүлэг өгч эхэлсэнтэй холбоотой юу”, “Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ”, “ЦЕГ-ын даргын марафон эхэлжээ”, “Б.Билэгтйин оронд очих магадлалтай гурван хүний нэр яригдаж эхэллээ”, “Б.Батзаягийн араас Б.Билэгтийг чөлөөлснөөр “Алтангадас” “МоАХ”-ны хоорондын тэмцэл дайн боллоо” зэрэг гарчигтайгаар баттай бус эх сурвалжийн мэдээллийг хуулбарлан нийгэмд түгээж иргэдэд улс төрийн өнгө, аяс оруулсан ташаа ойлголт, мэдээлэл өгч байна.
ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр төв, орон нутгийн цагдаагийн аль ч байгууллагад ямар нэг томилгоо, боловсон хүчний өөрчлөлт хийгдээгүй.
Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна” гэжээ.
Энэ мэдэгдлээр бол С.Баатаржав ажил авсан даруйдаа ямар нэг томилгоо хийгээгүй бололтой. Гэвч “С.Баатаржав анхны томилгоогоо хийлээ” гэсэн барин тавин мэдээлэл яагаад гарав гэдэг сонин. Магадгүй, Х.Тэмүүжингийн зүгээс өөрийнх нь эсрэг хуйвалдсан цагдаагийн бусад дарга нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэдэг дохио санамжаа өгөх гэж ийм бор шувуу нисгэсэн ч байж мэдэх юм. Б.Билэгтийг явууллаа гээд байдал намдчихгүй л болов уу.
Зочин · 2014/08/22
naad hard***** zogsoo l , man tald bish turiin tuluu l ajillasan hyn dee, turiin har hyn l bn lee, sain tanihgyi ch , syrgaar ajil yilseer n mednee
Зочин · 2014/08/22
erguuleed tawina bizdee. cagdaagiinhaa tuluu l gej heden yg helsen gesen. temujin mongoliin turiig hychgyiduuleed dyyslaa. za iahaw dee. songuuli duhuj bn, ter yed bodoh ium ih bn
burged · 2014/08/19
halaa l biz uy n tiim sonin bgaa um. uur hun hiij chadahaargui tiim hetsuu ajil um uu
Зочин · 2014/08/19
Зочин · 2014/08/19
Bilegt mongolin tord Heisenberg yum tai hyn
Зочин · 2014/08/19
МАН-ЫН ТАЛД ИЛТ АЖИЛЛААД БАЙГАА НӨХРИЙГ ЯАЛТАЙ БИЛЭЭ ДЭЭ ХАЛАХААС ЯАХАВ ДЭЭ
Зочин · 2014/08/19
Ардчилсан хувьсгалд илүүттэй гавъяа байгуулсан шударга эр шүү дээ. Бууж өгөргүй биз дээ
Зочин · 2014/08/19
Ардчилсан хувьсгалд илүүттэй гавъяа байгуулсан шударга эр шүү дээ. Бууж өгөргүй биз дээ
Зочин · 2014/08/19
Ардчилсан хувьсгалд илүүттэй гавъяа байгуулсан шударга эр шүү дээ. Бууж өгөргүй биз дээ
Зочин · 2014/08/19
Ардчилсан хувьсгалд илүүттэй гавъяа байгуулсан шударга эр шүү дээ. Бууж өгөргүй биз дээ
Зочин · 2014/08/19
Ардчилсан хувьсгалд илүүттэй гавъяа байгуулсан шударга эр шүү дээ. Бууж өгөргүй биз дээ