Загвар өмсөгч О.Амгаланбаатарын экс амраг хамаатан нь байжээ
2014/08/18
Топ модель Д.Болормаагийн хайртай шавь гэгддэг загвар өмсөгч О.Амгаланбаатарыг "Монгол фильм" групп, найруулагч Д.Золбаярын "Учиртай гурав" киноны гол дүр буюу Юндэнд тоглосоноор нь андахгүй танина. Орчин үеийн Юндэнгийн дүрийг Хангай хэмээх залуугаар төлөөлүүлэн гаргасан. Мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ тэрбээр “Big fish” киноны гол дүрийн Гантиг гээд залуу бизнесмены дүрд, ТНГРИ” түүхэн кинонд баатрын дүрийг бүтээгээд авсан авьяаслаг нэгэн.
Загварын ертөнцөд хэдийнээ өөрийн байр сууриа тунхагласан модель залуу маань янз бүрийн хүүхнүүдтэй нэр холбогдож элдвээр бичүүлэх нь ховор. Дуучин Т.Аминагийн “Намайг уучил” дууны клипэн тоглох үеэрээ хамтдаа авахуулсан гэрэл зураг цахим ертөнцөд түгсэнээр тэднийг болздог болжээ гэх харыг төрүүлээд авсан. Гэвч удалгүй уг дууны клим нийтэд цацагдсанаар учир нь тайлагдсанаар нэр цэвэр үлдсэн.
Элдэв яриа, хэл амнаас айдаг О.Амгаланбаатар ургийн бичиг хөтөлж эхэлсэн гэнэ. Ургийн бичгээ хөтөлж байх үедээ санаанд оромгүй нэгэн зүйлийг олж мэдэн "шок"-онд оржээ. Тодруулбал, нэгэн үе уулзаж дотно харьцаатай байсан эмэгтэй нь түүний цусан төрлийн хамаатан нь байсан аж. Ийнхүү тэрбээр ургийн бичиг хөтлөхийн ач тусыг дэндүү сайн ойлгожээ.
Д.Ана
Зочин · 2014/08/20
Medrel Bandi !!!
Зочин · 2014/08/20
доодох дээдэх нь холилдсон амьтад
Зочин · 2014/08/20
sadar amitan be