Тулааны урлагийн кино од Жеки Чаны хүү өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хар тамхины хэргээр цагдаад баривчлагдсан талаар мэдээлэл цацагдлаа. Өдгөө 32 настай Жейси Чан Тайваний жүжигчин Кай когийн хамт Бээжин дэх гэрээсээ баригдсан бөгөөд 3.5 унц буюу ойролцоогоор 100 гр хар тамхи гэрээс нь олдсон байна. Хэрэв хар тамхи хэрэглэсэн нь батлагдвал доод тал нь гурван жил хорих ялаар шийтгүүлж магадгүй гэнэ.
 

Олон улсын хэвлэлүүдийн онцолж байгаагаар Жеки Чан Хятадын Мансууруулах бодисыг хянах асуудлаарх элчин сайдын үүрэг гүйцэтгэдэг нь түүнийг хүнд байдалд оруулж магадгүй бололтой. Мөн түүний хүү Жейсигийн хувьд Хятад дахь жүжигчний карьер ийнхүү зогсч байна гэж хэлж болно. Учир нь Хятадын кино урлагийн байгууллагууд хар тамхи, мансууруулах бодистой орооцолдсон жүжигчидтэй хамтарч ажиллахаас татгалзах шийдвэр энэ сарын 13-нд гаргаж, хамтарсан гэрээ хэлэлцээр байгуулсан юм.

Дашрамд дурдахад Жейси Чан АНУ-ын Лос-Анжелос хотноо мэндэлсэн бөгөөд тэндээ суралцаж байгаад их сургуулиа төгсөлгүй орхисон байдаг. Тэрбээр аавынхаа хамтаар “Double trouble” кинонд тоглож багагүй нэр хүнд хүртээд байсан юм.

 

- See more at: http://world.time.mn/content/48402.shtml#sthash.CLIGRfjE.dpuf

Тулааны урлагийн мастер , нэрт жүжигчин Жэки Чаныг дэлхийн дахинаа танина. Түүний хүү Жэйси Чаныг хар тамхи хэрэглсэн, хууль бусаар хар тамхи гэртээ хадгалж байсан гэх үндэслэлээр баривчилаад байгаа билээ. Жэки Чан “Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ үнэхээр их ичиж байна. Гэмшиж байна. Намайг уучлаарай” гэж олон нийтэд хандан хэллээ.

Түүний хүү жүжигчин, хөгжимчин Жейси Чан өдгөө 32 настай тэрбээр өөрийн найз болох Тайванийн жүжигчин Кай Когийн хамт Бээжинд саатуулагдаад байна. Түүний цуснаас мансууруулах бодис илэрч, гэрт нь нэгжлэг хийх үед 100 грамм мансууруулах төрлийн өвс олдсон аж. Уг хэрэг илэрсний дараа Жейси Чан олсны ургамлын мансууруулагчийг найман жил хэрэглэж байгаа гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн юм.

Хятадад мансууруулах бодис хадгалах, хэрэглэх зэрэг нь хатуу шийтгэлтэй байдаг бөгөөд азаар Жейси Чаныг зөөлөн чанарын өвс хэрэглэсэн гэж үзэн, харьцангуй хөнгөн шийтэл оноож магадгүй гэж мэдээлж байна. Түүнд ямар нэгэн мөнгөн торгууль оногдуулахгүйгээр 6 сарын хугацаанд хорьж магадгүй байна гэж хятадын хэвлэлд нийтэлжээ.

Д.Ана