"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Т.Баттулга буюу Батушкагийн гол дүрийн бүтээсэн "Эх орон дуудаж байна" дэлгэцийн бүтээл өнөөдөр нээлтээ хийж үзэгчидийн хүртээл болох аж. Тус кинонд гурван гол дүртэй бөгөөд тэрбээр  Амин-Эрдэнэ гэх залуугийн дүрийг бүтээжээ.

Уг кино нь Халхын голын дайны 75 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан бүтээсэн байна. Өвөг дээдэсээ сайхан тал нутаг, газар шороогоо бидэнд авч үлдэхийн тулд хамаг цусаа асгаруулан, үхэн хатан тэмцэж өнөөгийн бидний энэ амар амгалан нийгмийг яаж зовж байж авчирсан бэ гэдгийг залууст ойлгуулж, ухааруулахын тулд бүтээсэн хэмээн уран бүтээлчид нь саяхан болсон хэвлэлийн хурлынхаа үеэр онцолж байсан юм.

Дашрамд дуулгахад, жүжигчин залуу анх удаа дэлгэцийн бүтээлд нүцгэлжээ. Энэ талаар жүжигчин Батушка "Миний шоронд ордог хэсэг бий. Тэр хэсэг дээр нүцгэн байх шаардлагатай гэсэн. Тэгээд найруулагчтайгаа ярилцаж байгаад зөвшөөрсөн л дөө. Нэгэнт жүжигчин мэргэжил сонгосон, найруулагч юу хэлнэ жүжигчид биелүүлэх л ёстой. Тэгээд л нүцгэн гүйсэн дээ" гэдгээ дуулгалаа.

Өнөөдөр тэнгис кино теарт нээлтээ хийх "Эх орон дуудаж байна" киног зорин үзсэнээр эх орноо гэх сэтгэл, үндэсэрхэг үзлээрээ тэвэргэн хөөрөх биз ээ. Түүнчлэн түүний нүцгэн төрхийг олж харах гэнэ шүү.

Д.Ана