Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/08/22
Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.