“Шунхлай” компанийн амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэнд мөнгө өгсөн үү
2014/08/22
Хүний амь үнэгүйджээ. Мөнгөний төлөө хэн нэгэн юу ч хийхээс буцахааргүй болсон цаг үе гэлтэй. Учир нь одоогоос тав хоногийн өмнө буюу энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумаас хойш таван километр зайд орших Өндөр дов гэх газарт байрлах "Шунхлай" шатахуун түгээх станц /ШТС/-ын түгээгч эмэгтэй Ц-г хөнөөж, орлогынх нь мөнгийг авч зугтсан хэрэг гарсан.
Энэ хэргийн талаар ар гэрийнхэн нь "Манай эгч ШТС-д түгээгчээр ороод дөрвөн жил болж байсан. Энэ хугацаанд нэг ч удаа ээлжийн амралтаа авч байгаагүй. Харин энэ жил анх удаа ээлжийн амралтаа авч, төрөлх нутгийнхаа ойд оролцож байхад нь ажлаас нь дуудаж хугацаанаас өмнө ажилд нь оруулсан. Яагаад гэвэл, энэ ШТС-д даргатайгаа нийлээд ердөө гуравхан хүн ажилладаг. Бид хотоос Төв аймаг руу ирэхдээ байнга л эгчийнхээ ажлаар дайрдаг. Нэг удаа эгч минь "Энэ хяналтын камер нь ажилладаг юм болов уу. Та нарын ирээд явсан бичлэг байхгүй байна" гэж байсан.
Магадгүй, ажилладаггүй камер тавьчихаад "Улаанбаатар дахь төв байрнаасаа түгээгчдээ харж байна" гэж худлаа ярьдаг байхыг ч үгүйсгэхгүй. Эмэгтэй хүн хөдөө хээр байдаг ШТС-д ганцаараа их мөнгөтэй харьцаж байхад ажилладаггүй шахам камер суурилуулж өгснөөс хамгаалагчтай байх хэрэгтэй байсан юм" гэж хэвлэл мэдээлэлд яриа өгчээ.
Тэгвэл энэ мэдэлэл үнэн эсэх талаар "Шунхлай" компанийн Хуулийн зөвлөх н.Мөнхзулаас тодруулахад "Манай ШТС-ыг битүүмжилсэн учир ажиллахгүй байгаа. "Хэргийг шалгаж байгаа. Ямар нэгэн мэдээлэл битгий өгөөрэй" гэж цагдаа нар хэлсэн. Тиймээс энэ талаар ярих боломжгүй" гэсэн юм. Харин эх сурвалжийн хэлснээр талийгаач хоёрдугаар курсийн оюутан охин, есдүгээр ангийн сурагч хүү, 80 гарсан ээжийнхээ хамт Зуун мод суманд амьдардаг.
Одоогоор ээжийнх нь даралт ихэсч, бие нь тааруу байгаа. Хэрэг гарснаас хойш "Шунхлай" компани ар гэрийнхэнтэй нь уулзаж, мөнгө өгсөн гэнэ. Энэ талаар тус компанийн Хуулийн зөвлөх н.Мөнхзулаас тодруулахад "Би мэдэхгүй" гэсэн хариулт өглөө. Ажлын байрны аюулгүй байдлыг хангаагүй, ээлжийн хоёрхон ажилтантай тус газар хэргийн бодит нөхцөл байдлыг нуун "Ямар нэгэн мэдээлэл битгий өгөөрэй гэсэн. Би мэдэхгүй" гэж байна.
Тухайн хэрэг гарсан үед Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилтнууд газар дээр нь очиж үзлэг хийжээ. Тэгвэл одоо хэргийг мөрдөх ажил ямар байгаа талаар холбогдох газраас нь тодруулахад "Ажлын хэсэг хэргийг шалгаж байгаа. Одоогоор мөрдөх шатандаа явж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй. Сэжигтнээр татан байцааж "байгаа хүн байхгүй" гэв.
Хэрэг гарсан ШТС тэр үед ойролцоогоор сая төгрөгийн орлоготой байсан гэнэ. Эдийн засгийн хямралтай өнөө үед амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залуус хэдхэн төгрөгийн төлеө эрдэнэт хүний амь бүрэлгэхээс буцахаа больсон байна гэхэд хилсдэхгүй биз ээ. Учир нь өнгөрсөн 2011 оны арваннэгдүгээр сард мөн аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах "Цагаан далай" ШТС-ын эздэд халдаж, эхнэрийг нь буудаад зугтсан хэрэг гарч байсан.
Уг хэрэг одоо хүртэл илрээгүй байна. Хэдхэн хоногийн өмнө гарсан уг хэргийн гэмт этгээд нь олдохгүй, мөн л адил замхрах юм биш биз дээ. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Тэгвэл мөнгөний төлөө гэмт хэрэг үйлдэж хүний амь хөнөөж буй этгээдүүдийг олж хуулийн дагуу хариуцлага тооцоосой билээ.
С.Юмсүрэн
Зочин · 2014/08/24
ene metiin muusain ***nuudiig oorsdiig ni buudval taarna
Зочин · 2014/08/24
Зочин · 2014/08/24
elbegdorjiin zavharsan huuli!
muusain ni hul · 2014/08/24
Зочин · 2014/08/23