Б.Билэгтийн хууль бус “гонжиролт”
2014/08/22
Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн ээлжит 44 дүгээр хуралдаанаар ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ.
Тэгвэл Засгийн газрын энэхүү тогтоолыг Б.Билэгт хүлээн зөвшөөрөөгүй тул Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Уг хэргийг өчигдөр Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд Засгийн газар Б.Билэгтийг үндэслэлгүй халсан болохыг тогтоосон байна гэсэн агуулга бүхий мэдээлэл өчигдрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн. Тэгвэл энэ нь Б.Билэгтийн суудлаа эргүүлэн авах гэсэн санаархал, Засгийн газрын унасан нэр хүндийг шавартай зуурах гэсэн бодол ажээ.
Тодруулбал хэн нэгнийг ажлаас нь халсан тохиолдолд асуудлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдэх хуулийн хугацаа хамгийн хурдандаа 60 хоног байдаг ажээ. Б.Билэгтийн яриад байгаа шиг 10 хүрэхгүй хоногт асуудлыг шийдчихдэггүй юм байна.
Захиргааны хэргийн шүүхэд хандахаас өмнө шүүхээс өмнөх урьдчилан сэргийлэх ажиллагааны хүрээнд дээд шатны байгууллагад гомдол гаргах бөгөөд тухайн газар нь долоо хоногт хариуг ирүүлдэг. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй халсан гэдгийг нь тогтоосон бол нэхэмжлэгч буюу Б.Билэгт нь шүүхэд хандах эрхтэй болдог байна. Шүүхэд хандсны дараа нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрэн эсэхийг нягтлахад долоо хоног ордог бөгөөд нягталсны дараагаар Захиргааны хэрэг үүсгэх захирамжийг шүүхээс гаргадаг. Үүнд мөн л долоо хоногийн хугацаа шаардлагатай байдаг.Улмаар долоо хоногт багтаан энэ талаар хариуцагчид мэдэгдэх бөгөөд хариуцагч тайлбараа 14 хоногт багтаан өгдөг байна. Тайлбарыг нэхэмжлэгч, хариуцагч тал гаргасны дараа 30 хоногт багтаан талууд хүсэлт, гомдол гаргах эрхтэй байдаг. Үүний дараа шүүх хурлыг зарлан хуралдуулдаг байна. Энэ бүх процесс нь хамгийн хурдандаа 60 хоног болдог бол манай улсад шүүхэд хандаад асуудлаа шийдүүлж чадалгүй 6 сар болж байгаа хүн цөөнгүй бий.
Нөгөө талаас Б.Билэгтийг шүүхэд хандаагүй гэдгийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийнхэн нэгэн дуугаар баталаж байгаа. Б.Билэгтийг ажлаас нь үндэслэлгүй халсан гэх энэ мэдээллийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс тодруулга авахад иргэн Б.Билэгт манай шүүхэд хандаагүй гэдгийг албан мэдэгдсэн байгаа.
Тэгвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийнхүү худал мэдээлэл тарааж, суудалтайгаа үлдэх гэж хичээн “гонжирч” байгаа нь Б.Билэгтэд ямар нэгэн далд санаархал байгаа гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм. ЦЕГ-ын дарга байсан хүн хуулиа мэдэхгүйгээр ийм алхам хийнэ гэж байхгүй. Б.Билэгтийн энэхүү хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 111.1, 111.2-ийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой юм.
Хуулийг хэн бүхнээс илүү эрхэмлэх ёстой хүн ийнхүү алдаа гаргаж, хувийн ашиг сонирхолоор хандаж байгааг юу гэж ойлгох вэ?
А.Баярмаа
Зочин · 2014/08/24
Зочин · 2014/08/24
Алтанхуяг Тэмүүжин хоёр хууль зөрчөөд байхад хэн ч ямарч хууль зөрчсөн яадаг юм бэ.Хэн нь зөрчиж болдог, хэн нь болдоггүй хорвоо юм бэ.Яаж ч гонжиролтсон яадаг юм бэ Баярмаа гуай Юу гээд ******аад байгаа ******** вэ
Зочин · 2014/08/23
Зочин · 2014/08/23
Хуулийн шинэчлэл энэ үү. Хууль бусаар ажлаасаа ****************** иргэнд хэзээ ч боломж алга. Мөнгөтэй артай хүмүүс нь шүүхэдээд хууль бусаар ****************** гэдгийг тогтоосон ч ажилдаа орж чадахгүйгээс хойш энэ шүүх байгаад яах юм. Хайран татварын мөнгө урссаар
Зочин · 2014/08/23
Ардчилсан намынхан ер нь ийм л байдаг ш дээ, Зөвхөн өөрийгөө л боддог улс шүү дээ