Охидууд минь дотроо бодолтой амьдараарай
2014/08/24
Уншигч охид бүсгүйчүүддээ энэ өдрийн мэнд хүргье. Эмэгтэй хүн бүр л жаргалтай амьдарж, хайртай залуугаараа хайрлуулж амьдрахыг хүсдэг.
Би найз залуудаа сайн болчоод 3 жил хүлээсний эцэст үерхсэн л дээ. Түүндээ их хайртай үерхээд удсан ч байсан болхоор түүндээ анхныхааг өгсөн. Тэр үед би 21 настай байлаа. Эмэгтэй хүн нөхөртөө ариун хэвээрээ очвол хүндлэгддэг, улам их хайрлуулдаг, насаараа хамт амьдрах хүнээ хуурч зовоох хэрэггүй гэж боддог. Монголын минь охидууд хөөрхөн шүү дээ. Энэ тэнд архи ууж тасарч унаж, тамхи татаж, охин насаа хамаагүй хүнд битгий өгөөсэй гэж хүсч байна. Миний хайр наддаа нандин хэвээрээ ирсэн гээд л эрхлүүлхээр нь маш их баярлаж , энэ дэлхийн хамгийн жаргалтай эмэгтэй юм шиг санагддаг.
Хүмүүс охин хэвээрээ очсон ч гэсэн ялгаагүй байдаг гэж их ярьдаг юм билээ. Худлаа шүү. Хайртай хүндээ үнэнч байх хэрээрээ илүү их хайрлуулж амьдарна. Охидууд минь дотроо бодолтой амьдараарай. Эрэгтэй хүнд алдах зүйл байхгүй харин эмэгтэй хүнд бол алдаж болмооргүй ариун нандин зүйл ганц л байдаг юм шүү...
Охидууд минь жаргах замаа чи өөрөө л сонгоно. Үнэ цэнэтэй байгаарай.