Эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж байх явцдаа олон зүйлийн амьтдын дунд нэгэн хачирхалтай харилцаа байгааг илрүүлжээ. Ухаан нь өсөн нэмэгдэхийн хэрээр ухамсарт нь өөрчлөлт гардгийн тод илрэл бол залуухан эр далайн гахайнууд хослон амьдарч байгаагаар харагдаж байна. Ингээд ижил хүйстэн амьтдыг харцгаая.

 

1. Аргал

Эрдэмтдын судалгаагаар зэрлэг хонь болох аргал угалзуудын 8% нь ижил хүйстнээ сонирхож, хамтран хос болдог гэнэ. Ингэж хос болсон хоёр эр аргал насан туршдаа хамт амьдардаг. Харин гэрийн тэжээмэл хонинд энэ байдал ажиглагддах боломжтой.  

 2. Салхич шувуу

2007 онд эрдэмтэд Оаху дах салхич шувуунуудыг судлаад тэдний 60% нь гомо, харин 31% хос нь лесби харилцаатай байжээ.

3. Далайн гахай

Далайн гахай бол хүн болон шимпанзегийн дараа орох оюун ухаант амьтан юм. Мөн далайн гахайн дунд гомо харилцаа ихээр дэлгэрсэн байдаг ба нэгэн тийм хосыг ажиглаж байхад 17 жилийн турш хамтдаа байсан ч үр төлөө үлдээх үед эмэгчинтэйгаа харилцаанд орж байжээ. Өөрөөр хэлбэл зарим далайн гахай бисексуал байдаг гэнэ.

 4. Шимпанзе

Шимпанзе бол хүний дараа орох хамгийн ухаантай амьтан. Тэд өөрсдийн гэсэн хайрын хэлтэй бөгөөд өөрсдийн бэрхшээлийг шийдэх аргатай байдаг. Энэ сармагчин нь гомо харилцаанд ордог бөгөөд бүүр эрэгчинээ булаацалдаж хоорондоо тулалддаг гэнэ.

5. Гибралтарын тахиа

«Гибралтарын тахиа» – энэ шувууны эрэгчингүүдийн 40% нь хоорондоо бэлгийн харилцаанд ордог гэнэ.

6. Африкийн арслан

Африкийн арслангуудын дунд эмэгчингүүдийн төлөөх өрсөлдөөн маш хүчтэй байдаг тул өрсөлдөөнөөс шахагдсан эрэгчингүүд хоорондоо бэлгийн харилцаанд ордог гэнэ.

 7. Оцон шувуу

Гомо хос болсон оцон шувуунууд өндөг гаргахаас бусдыг хийдэг бөгөөд зарим тохиолдолд бусдын өндгийг хулгайлж дараад зулзагатай болдог гэнэ.

 8. Өрнөдийн цахлай шувуу

Өрнөдийн цахлай шувуу нь салхич шувуу шиг олноороо ижил хүйстэн болдог ажээ. Калифорний судалгааны баг Нормандын арал дээрх шувуудыг судлаад тэдний 14% нь ижил хүйстэн болохыг тогтоожээ.

 9. Анааш

Залуу эр анаашнуудын дунд бие биенээ халамжлах үйлдлүүд ихээр гардаг. Улмаар эндээс цөөнгүй ижил хүйстэн хосууд бий болдог ажээ.

10. Тэмээлзгэнэ

Энэ шавьжнуудын дунд эрэгтэй хосууд агаарт бүжиглэдэг бол энгийн хосууд тийм зүйл хийдэгггүй гэнэ.