Д.Ганцэцэг: Б.Тамираа бид хоёр энгийн л сайхан найзууд
2013/05/03
Энэ удаагийн “Mobile news”-ээр "Сарны нулимс", "Өдөр өдрийн нар”, "Аравт”, "Улаан дөрвөлжин" кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авч яваа УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэгтэй холбогдож “Жүжигчин Б.Тамираагийн 2 дахь эхнэрээр Д.Ганцэцэг тодорлоо” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.
“Boom town” хамтлагт дуулж уран бүтээлийн гараагаа эхлүүлж, УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байсан ч мөн найзуудын хамт Фантастик хамтлаг байгуулан тусдаа гарсан Б.Тамираа, “Sound of kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяа нар айл гэр болж өхөөрдөм хөөрхөн охинтой болцгоосон ч удалгүй өрх тусгаарлан тусдаа амьдрах болцгоосон.
Үүнээс үүдэж жүжигчин Б.Тамирааг 2 дахь эхнэрээрээ Д.Ганцэцэгийг сонгосон бөгөөд тэд уулздаг болоод багагүй хугацаа өнгөрчээ хэмээн хэвлэлүүдээр цацагдах болсон билээ. Энэ талаар жүжигчин бүсгүй хариулахдаа “Дээрхи мэдээлэл үнэхээр ор үндэслэлгүй юмаа. Тамираа бид хоёр нэг театрт харъяалагдаж хамтаа ажиллаж уран бүтээлээ туурвиж яваа залуу уран бүтээлчид, бас энгийн л сайхан найзууд, бидний хэн хэн нь ардаа амьдралтай хүмүүс, ийм худал үнэн зүйл бичиж байхаа больмоор юм” хэмээлээ.
Ийнхүү тайз дэлгэцийн олон гайхалтай бүтээлүүдээр үзэгч түмнээ баярлуулж яваа жүжигчин Д.Ганцэцэгтэй уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
hot news · 2013/07/26
1FIuaX Thanks for ***ring, this is a fantastic blog. Much obliged.
best social boo · 2013/06/10
3oBut6 wow, awesome article post.Much thanks again. Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/07
wjLB3m Thanks-a-mundo f the blog post.Thanks Again. Really Great.