Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг топ модель Э.Одгэрэл анхны амьдралаасаа ганц охинтой. Тэрээр ганц охиноо өөрөөсөө ч илүү хайрладаг нэгэн. Тиймдээ намайг юу ч гэж хэлж болно, охиноор минь бүү оролд хэмээн хэлсэн байдаг.


    Топ модель маань архи болон тамхийг огт хэрэглэдэггүй бөгөөд өсвөр насны охидуудыг тамхи татах болсонд харамсаж явдгаа хэлж, тамхи татдаг охидуудыг одооноос эхлэн битгий татаарай хэмээн захижээ.

Мөн тэрээр "Намайг явдалтай гэж боддог хүмүүс маш олон байдаг. Үүнд хоёр жилийн өмнө их санаа зовж, яаж өөрийгөө зөвөөр ойлгуулах вэ? гэж их боддог байлаа. Харин нэг найз маань "Хүн өөрийгөө яаж боддог түүн шигээ бусад хүмүүсийг дүгнэдэг" гэж хэлж байсан юм. Энэ үгийг би өөрийнхөөрөө ойлгосон. Учир нь "явдалтай хүмүүс л намайг явдалтай хүн гэж боддог" гэж ойлгосон юм" хэмээн өөрийн хувийн хуудсандаа бичиж үлдээжээ.

Түүний бичсэн энэхүү тайлбараас харахад "Явдалтай" гэдэг үгэнд ихээхэн эмзэглэдэг нэгэн бололтой.