”Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөр хэрэгжүүлнэ
2014/08/30
“Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг маргаашнаас эхлэн School police эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлж эхэлэхээр болжээ. Уг хөтөлбөрийг тав,хоёр, 20 дугаар сургуулиуд дээр нээлтийг зохион байгуулахаар болсон байна.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь гэмт хэргийн зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудыг бий болгох гэнэ. Улмаар эрсдэлтэй орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад дүн шинжилгээ хийж сурагчдад ээлтэй болгох, сургуулиудын сурах орчинг сайжруулах, эцэг эхчүүд, сурагчдын дотоод хяналтыг бий болгох, сургуулийн дотно болон гадна талт аюулгүйн бүсийг бий болгох юм байна.
Хөтөлбөрийг Нийслэлийн Цагдаагийн Газар, Монголын Сурагчдын Холбоо, Тэнгэр даатгалтай компанитай хамтран зохион байгуулах юм ажээ.