ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, тэргүүн дэд дарга П.Мөнхжаргал, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Наранцэцэг, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд дарга Ж.Чулуунбаатар нарыг ажилтнуудынх нь болон иргэдээс гаргасан гомдлын дагуу тэдэнд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусчээ. Эдгээр хүмүүс 600 хүнд 14 тэрбум 64 сая төгрөгийн орон сууц болон санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн өнгөрөгч онд 223 хүний гадаад томилолтын зардалд нэг тэрбум 248 сая төгрөг зарцуулсан гэх хэргээр шалгагдсан аж. Тиймээс холбогдох хэргийг прокурорт шилжүүлэхээр болсон байна.

 

Б.Сансар