Самар түүх хугацааг тогтоов
2014/09/03
БОНХ-ын сайдын тушаал гаргаж, хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэх журам баталжээ. Тус журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага ойгоос шинжилгээ, судалгааны зориулалтаар нэг удаа 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар нэг удаа 25 кг хүртэлх дагалт баялаг түүж бэлтгэхийг зөвшөөрсөн байна. Түүнчлэн түүсэн кг самар тутамд 500 төгрөг төлж, тухайн нутаг дэвсгэр дэхь байгаль хамгаалагчаас ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг авах ёстой болов.