Эрэн сурвалжлагдаж байсан 18 этгээдийг саатууллаа
2014/09/03
Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах газар 7-р сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхийн шатнаас оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжлах болсон билээ. Өнөөдрийн байдлаар Тахарын ерөнхий газар 45 этгээдийг эрэн сурвалжилж байгаагаас 18 этгээдийг баривчилжээ. Ажиллагаа эхлээд сар хүрэхгүй хугацаанд 12 хүнийг барьсан бөгөөд өнөөдрийн байдлаар 18 хүнийг бариад байгаа юм байна. Тодруулбал, бусдын биед гэмтэл учруулсан 4, хүн худалдаалсан 1, хулгай хийсэн 7, дээрэм хийсэн 4, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн 2 оргодлыг тус тус баривчлаад байгаа юм байна.
Эдгээр саатуулагдсан этгээдүүдийн зарим нь олон жил эрэн сурвалжлагдсан бол зарим нь нэгнийх нь муу арга нарийссан байна. Тухайлбал, Завхан аймаг дахь Сум дундын шүүхээс оргосон А нь удаа дараа мал хулгайлж, “Хүчит шонхор” захад авчран борлуулсан байна. Түүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын үеэр оргон зайлж, өөрийн овгийн эхний үсэг, эхнэрийнхээ нэрийг сольж, хүүхдүүдээ хот руу сургуульд шилжүүлэн амьдарч байсан бөгөөд түүнийг саатуулан шалгаж эхлээд байна. Мөн Орхон аймгийн шүүхээс оргоод долоон жил болсон Г гэх этгээдийг хэдхэн хоногийн өмнө баривчилжээ. Тэрбээр бусдын эд хөрөнгө булааж, дээрэмдсэн хэрэгт холбогдон өмнө нь ял шийтгүүлж байсан бөгөөд оргож гадаадад амьдарч байгаад иржээ.
Зочин · 2014/09/08
SN BN SHDEE
Зочин · 2014/09/04
Amjilt husie