Б.Цогтгэрэлийн бие мууджээ
2013/01/31
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, tsag.mn сайтын захирал Б.Цогтгэрэл өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн АН-ын гишүүн Улаанхүүг баяраа тэмдэглэж байгаад хүн зодож танхайран, хохирогч нас барсан тухай худал мэдээлэл тараасан хэргээр оны өмнө саатуулагдсан билээ.
Тэрээр анх 14 хоног саатуулагдана гэж байсан ч цагдан хорих 461-р ангид бараг сар орчим болж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм. Харин хамгийн сүүлийн мэдээллээр Б.Цогтгэрэлийн биеийн байдал мууджээ. Тэрээр бөөрний дутагдалд орсон тул ийнхүү биеийн байдал нь сайнгүй байгаа гэж эх сурвалж мэдээлэв.
С.Отгон