Б.Навчаа: Бидний шатаасан “Mustang” машин 6 саяын үнэтэй
2013/05/05
Энэ удаагийн “Mobile news”-ээр "Хэцүү анги", “Рашаантын 18”, “Зөрлөг”, “Помогите нам”, Би эмэгтэй хүн”, “Ларьдма” зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдэд дүрээ мөнхөлж үзэгч түмнээ хайрлагдаж хүндлэгдэж яваа жүжигчин, найруулагч Б.Навчаатай холбогдон “”Лардьма” киноны зураг авалтанд 17-н саяын үнэтэй “Mustang” машин шатаажээ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.
Тэрээр энэ нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарч "Лардьма" хэмээх монголын уран сайхны киног бүтээсэн нь өчигдөр нээлтээ хийж үзэгч түмнийг шуугиулсан юм. Түүнчлэн "Лардьма" киноны зураг авалтын үеэр 17 сая төгрөгний үнэтэй “Mustang” машиныг шатаасан бөгөөд уг машины анхных нь эзэн МУГЖ дуучин Т.Ариунаа гэнэ. Мөн уг машиныг жүжигчин Б.Навчаад гадаад эр авч өгчээ хэмээн хэвлэлүүдээр шуугих болсон билээ.
Энэ талаар түүнээс тодруулахад “Бид киногоо амжилттай нээлээ, уг бүтээлийг сайн бүтээл болгохын тулд маш их хичээж ажилласан. Тэр шатааж, дэлбэлсэн гээд байгаа машиныг эзнээс нь 6 саяар л авсан. Түүнчлэн бидний танил Ганцоож хэмээх залуу гэр бүлийнхээ хамтаар манай киног дэмжиж бидэнд авч өгсөн юм. Мөн бидэнд машинаа зарсан эзэн нь хэлэхдээ уг машины анхны эзэн нь МУГЖ дуучин Т.Ариунаа ш дээ гэж хэлсэн, тэр нь ч үнэн байх.
Сүүлийн үед намайг гадаад дотоод ивээн тэтгэгчтэй гэж бичицгээсэн байна лээ. Надад гадаад нь битгий хэл дотоод нь ч байхгүй. Одоогоор өрх толгойлоод амьдарч байна. Гэхдээ урлагийн буянд, сайхан хамт олон, найз нөхдийн ачаар хүний дайтай сайхан л амьдарч явна. Цаашдаа олон сайхан уран бүтээл туурвих болно” хэмээлээ
Сонирхуулахад "Лардьма" хэмээх монголын уран сайхны кино “Тэнгис” кино театрын дэлгэцнээ өглөөнөөс орой хүртэл, “Өргөө” кино театрын 1, 2-ын дэлгэцнээ хувиарт цагуудад гарч байгаа.
modular homes N · 2013/06/05
5KI6iy Thank you ever so f you article post.Thanks Again.
zochin · 2013/05/21
nudend dulaahan juji****n shuu dee. Uneheer sain. saihan ch emegtei amjilt husie ee
Зочин · 2013/05/11
өөрийгөө гавьяат болгий гээд Фб-р зарлаад бдг гардаа.сайн жүжигчэн бж болно гэхдээ ингэж алиатах хэрэггүй
Зочин · 2013/05/10
Өчигдөр киног үзсэн. Үнэхээр сайн кино болсон байна лээ. Маш их уйлсан. Хүмүүсийг үзээрэй ухаарал авмаар л санагдсан. Манай өнөөгийн нийгэмд тийм амьдралтай гэр бүл олон л байдаг байх. Таалагдсан маш их
Зочин · 2013/05/07
amjilt xvsieee
Зочин · 2013/05/07
sain juji****n shuu amjilt husey
Зочин · 2013/05/07
Hohonshd
Зочин · 2013/05/06
amjilt