“Миний ах атаман” УСК-ны нээлт энэ сарын 12-нд болно
2014/09/09
“Fantastic production”, "F Studio" “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан "Миний ах атаман" уран сайхны баг хамт олон өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус продакшн өнгөрөгч хоёрдугаар сард “Аз жаргалын шок” нэртэй инээдмийн киноны нээлтээ хийсэн юм. Уг кино нь нээлтээ хийсэн даруйдаа залуусыг байлдан дагуулж, кино театруудын BOX OFFICE-ийг 2 сарын турш тэргүүлсэн билээ.
Энэ сарын 12-ны өдөр буюу баасан гаригт Тэнгис, Өргөө кино театруудад "Миний ах атаман" нэртэй бүрэн хэмжээний Action drama жанрын уран сайхны киноныхоо нээлтийг хийхэд бэлэн болсноо дуулгалаа.
Киноныхоо зураг авалтын ажлыг хоёр сарын туршид авч дууссан байна. Орчин үеийн кино урлагийн чиг хандлага болон адал явдал, хайр дурлал, өс хонзон зэргийг өвөрмөц өнгө төрхтэйгээр харуулахыг зорьсон гэж уран бүтээлчид дүгнэлээ. Кино зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичсэн бол киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллажээ.
"Миний ах атаман" киноны гол дүр жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглосон байна.
Д.Ана
Зочин · 2014/09/17
Àëààí, çîäîîí öóñ áîëñîí êèíî õèéõýý áîëèî÷ýý. ¯çýõ ñîíèðõîë àëãà äàà