Дээрхийн гэгээн авралт "Богд Тижан Чогбрүл ринбучэ" нь Монголын лам хувраг,сүм хийдүүд, сүсэгтэн олны заллагаар морилон ирж, Улаанбаатар хотод энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монголын Үндэсний АСА циркт “Ямандаг бурхан болон Дорж Шүгдэн сахиусны амин авшиг” айлдсан юм. 

Тэгвэл энэ сарын 16-нд  “Богд Тижан Чогбрүл ринбучэ”-ийд URLAG.MN сайтын эрхлэгч Э.Цэнд-Аюуш золгожээ. Тус сайтын 5-н жилийн ойн энэ жил тохиож байгаа бөгөөд энэ сарын 24-нд "Монголын сайтын холбоо" ТББ, Монгол поп опера "Увертюра" хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа зарласан билээ.

Ийнхүү тоглолтонд оролцох Рок поп, Нийтийн дуу, Хошин урлагийн уран бүтээлчдэд хүргүүлэхээр бэлтгэсэн Янжинлхамын дүртэй урилгаа аравнайлуулсан аж. 

Тэрбээр "Бид бүгдийн санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж сайн сайхан бүхэн дэлгэр нээ. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай.." хэмээлээ.