Булган аймгийн Баяннуурт галзуу гарчээ
2014/09/18
Энэ сарын 15-нд Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутагт унага татаж байсан хүний бугалганаас тус сумын малчин А-гийн азарга галзуурсан байдалтайгаар хазаж гэмтээжээ. Хазуулсан шарх гүн байсан тул Улаанбаатар хотод харъяа дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Мөн галзуу өвчний сэжигтэй үхсэн азарганаас дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлээд байна. Уг азарга өнгөрөгч долдугаар сарын 1-нд чононд ноцуулсан аж. Тухайн үед уг чоныг авлан тархи, хэл, ходоод, засаа зэргийг нь хэд хэдэн хүн авч хэрэглэсэн мэдээтэй байна.
Булган аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн малчны үхэр үхсэн тухай дуудлагын дагуу энэ сарын 17-ны өдөр малын эмч газар дээр нь ажиллан, галзуу өвчний шинж тэмдэг болохыг оношилжээ. Улмаар сумын Гамшгаас хамгаалах штабаас албаны бүрэлдэхүүн гарч, үхсэн үхрээс дээж авч аймгийн мал эмнэлгийн лабораторид хүргүүлэн, үлдэгдлийг заавар, журмын дагуу шатаан булж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Шинжилгээний дүнгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна.
Зочин · 2014/09/21
Mongol tumnii mini buyan zaya ni haichiv daa. Toriin tusheed ni uuden hoimriin dund hudal huurmag egee l zalzuursan yum shig yarih, an amitan ni tahal, mal hui ni gazuurch baih gej dee. Bur baichihaad aduu galzuurdag baigaa. uher, chono nohoi l ner ser galzuursan gej duulddag. Aduu gej urid hojid duulaagui l yum baina.