Монголын тайзны урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшны анхны тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Жүжигчин  Д.Түвшинтөр буюу Төөтөө, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлан “Эмоци” продакшныг байгуулаад байгаа юм. 

20 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагийн захирал нь жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө, дэд захирал нь С.Тэмүүжин буюу Тэмка аж. Тэд анхны тоглолтоо “Эрчүүдийг уучил” нэртэйгээр энэ сарын 10-наас эхлэн Тусгаар тогтнолын ордонд тоглох гэж байна.

Анхны тоглолтонд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүү, жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр, жүжигчин, бүжиг дэглээч Г.Ган-Очир, дуучин “Хатариш” Мино буюу Т.Номин, Ж.Мөнгөнсүх нарын уран бүтээлчид хамтран тоглох нь ээ.

Харин өнөөдөр тэд Тусгаар тогтнолын ордонд тайзаа засахаар бэлтгэлээ базааж байгааг бид дурандаа буулгасан юм.