Монгол сагсчид сүүлийн секундэд ялагдлаа
2014/09/21
17 дахь удаагийн Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд урьдчилсан шатны "А" хэсэгт багтсан Монгол Улсын шигшээ баг өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолт хийж Кувейтийн багт 81-82 гэсэн онооны харьцаагаар ялагдан хэсгийн 2-р байраар гарлаа.
Тоглолтын сүүлчийн секундэд талбайн шүүгчийн өгсөн алдаагаар Кувейтийн багийн тоглогч торгуулийн 2 шидэлтээ оруулан ялалт байгуулжээ.
Энэ хэсгээс Монгол, Кувейт улсын шигшээ багууд дараагийн тойрогт тоглох болзлоо хангаад байгаа бөгөөд хожсон баг хэсгээ тэргүүлж байгаа юм.
Эрэгтэй 16 улсын баг өрсөлдөж байгаагаас Монгол Улсын шигшээ баг ХонгКонг, Мальдив БНУ, Кувейт улсын багуудтай урьдчилсан шатны "А" хэсэгт багтсан.
Хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан баг Япон, Катартай "F" хэсэгт, хоёрдугаар байраар шалгарсан баг Өмнөд Солонгос, Йорданы багтай "D" хэсэгт өрсөлдөх юм.
Урьдчилсан шатны "А" хэсэг:
09.20 Монгол-Хонг Конг 86:77, Кувейт- Мальдив 114:44
09.21 Мальдив БНУ- Монгол 54:112, ХонгКонг- Кувейт 65:81
09.22 Кувейт-Монгол 82-81