Г.Сарангэрэлийг жирэмсэн, хорих ангийн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

 Тэгвэл  Г.Сарангэрэлийн хөл хүнд эсэхийг ШШГЕГ-аас шалгана, шалгах гэж байна хэмээн тайлбарласаар 2 сар өнгөрсөн билээ.  Өөрөөр хэлбэл тэднийг шалгахаас өмнө буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд их хэмжээний нөжирсөн цус гарсан байна.  

Г.Сарангэрэл өөрийгөө зулбасан гэж үзэж байгаа бол  түүний өмгөөлөгч Г.Батбаяр: “Эмнэлэгийнхэн зулбуулдаг тариаг витамин гэж худлаа хэлээд тарьсан байхыг үгүйсгэхгүй.” хэмээн хардаж байгаагаа илэрхийлсэн  байна.   

Э.Мөнгөн