Бугуйвч, ээмэг бөгж, зүүлт зэрэг аксессуар нь эмэгтэй хүний гоёлын салшгүй нэг хэсэг. Жаахан тиймхэн хувцсыг ч зөв сонгосон аксессуар нь аятайхан харагдуулах боломжтой. Гол нь үнэт эдлэл, аксесуарыг зөв хослуулж зүүх ёстой.

Танд зөвлөхөд:
Гоёл чимэглэл нь өнгөөрөө ч хэлбэрээрээ ч танд жинхэнээр таалагдах ёстой. Энэ маш чухал. Жинхэнэ чулуу эрдэнэ нь олон сая жилийн туршид газар дор байсан тул хосгүй энергийг агуулдаг байна.


-    Аксессуар гоёл чимэглэлийг өдөр ч зүүх боломжтой бол сайн. Тэгэхдээ өдрийн гоёл илүү даруу байх нь зүй. Ёолкны чимэглэл шиг олон юм нэг дор зүүх нь онцгүй харагдана.


-    Хэрэв та стиль сайтай харагдахыг хүсвэл нэг дор хоёроос илүү бугуйвч бүү зүү.


-    Гоёл чимэглэлийн чанарт анхаар. Чанар муутай чимэглэлийн чулуу болон метал нь дутуу өнгөлөгдсөн, жижиг деталиудыг нь муу боловсруулсан, өө сэвтэй, зүүхэд ч тохиромжгүй байдаг.


-    Том том бөгжнүүд эгнүүлэн зүүх нь эвгүй соёлгүй харагддаг. Бөгж цулгайдуу, хоёроос гурав байхад л /хоёр гарт/ болно. Бүдүүвтэр хуруутай эмэгтэйд нарийвтар эсвэл гонзгойдуу, шигтгээгүй бөгж илүү зохимжтой.


-    Залуу бүсгүйчүүлд нүсэр хүнд бус тод өнгийн номин оюу шигтгээтэй ээмэг бөгж, мөн ягаан чулуу, цайвар өнгийн чимэглэлүүд тохирно.


-    Арай ахимаг эмэгтэйчүүлд хар хөх өнгийн санфир, рубин, алтлаг шар өнгөтэй сувдан чимэг сэлт илүү тохирдог.


-    Үнэт, үнэт бус эдлэл, аксессуар тохируулан зүүх нь нүүрэндээ гоо сайхны будаг тавихтай адилтгаж болох юм. Хэтрэхээрээ онцгүй, зохицуулж хэрэглэхээр тансаг баян харагдуулна.