Баянзүрх дүүргийн 26-р хороонд өчигдөр барилгын осол болж нэг хүн нас барсан  хэрэг гарсан байна.  Тодруулбал, Илсон Деволопмент" компанийн захиалгаар баригдаж байгаа "Труэ-Эл" орон сууцны 103 дугаар барилгын гадна фасад хийж байхад хамгаалалтын бүс тасарснаас 18 настай эмэгтэй С 13 давхраас унаж амиа алджээ.
 

Уг орон сууцны барилгын гүйцэтгэгчээр  “Зун Шин” ХХК-н ажиллаж байсан бол, туслан гүйцэтгэгчээр  “Бай Лхагва” ХХК-ны ажилчид ажиллаж байжээ. Амиа алдсан С нь  “Бай Лхагва коп” ХХК-ийн ажилчин байсан юм байна.

“Бай Лхагва коп” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй байхад “Зуншин” ХХК гэрээ байгуулж ажиллуулжээ. Энэ компанийг өмнө нь шалгаж зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар МХЕГ-аас өгч байсан бөгөөд  МХЕГ, хотын захиргааны хамтарсан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаархи сургалтал хамрагдаж байсан аж.

А.Баярмаа