Төрсөн хоёр үрээ амьдаар нь шатаасан эцэгт 25 жилийн ял өглөө
2014/09/23
2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон суманд З.Ёндон гэгч өөрийн бага насны хоёр төрсөн хүүхдээ ачааны машины бүхээгт хийж зориуд шатаан амь насыг нь хохироосон онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэрэгт Булган аймгийн Прокурорын газраас хяналт тавьж, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Булган аймгийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эрүүгийн шүүх хуралдаанаар уг хэргийг шүүн хэлэлцсэн бөгөөд шүүхээс З.Ёндонг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, бусдыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан, бусдыг байнга зодож, тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ялуудыг оногдуулсан бөгөөд ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 25 /хорин тав/ жилээр тогтоосон байна.
Түүнчлэн шүүгдэгч согтуугаар, хүнд хор уршиг учруулан гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялын зарим буюу 2 жилийг гянданд, үлдэх 23 гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээрхи хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар Булган аймгийн Орхон сумын Засаг даргын нэр дээр Аймгийн прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн ба хариуг тогтоосон хугацаанд авч, биелэлтийг газар дээр нь шалган ажилласан байна.
Зочин · 2014/09/29
Eo yu we dunguj 25han jil yumuu tursunuree alj bga yum chini turuuguig ni hyadhiin bnldaa zerlegeer ***lan zowooj alwal taarana
Зочин · 2014/09/25
Hvniig yaj alsan bn uuriig yag adilhan bolgoh heregtei
Зочин · 2014/09/25
Shuud buudaj bolgue amidaar n zovoo mah tsusiig n Zulgaagaad segleed tarchilaah heregtei huniig zovooh ymr bdgiig medruuleh heregtei~>
Зочин · 2014/09/24
Ziwvvn *****
Зочин · 2014/09/24
Tsaaz ni bhgvich gesen ter25 jiliig ni gyandand ni ongorvvleh heregtei shd
shyygch · 2014/09/24
Shuud tsaazlah heregtei.mgl d tsaaziin huul nen yaraltai heregtei bna.
Зочин · 2014/09/24
Shuud buud...
Зочин · 2014/09/24
iim araatanuud hend heregtei gej uls oron olon jil tejeene ve. mongold tsaaziin yal heregtei
Зочин · 2014/09/24
tsaaziin yaltai bol muugaar yarihad amia hicheesen aluurchid oorsdoo uhehees aigaad hereg uildehgui bh daa...
Зочин · 2014/09/24
иймэрхүү хүний оронцгийг ийм олон жил тэжээх хэрэг үү шууд цаазлах хэрэгтэй биз дээ
энхтөр · 2014/09/24
Иймэрхүү зэрлэг зан авиртай хүнийг цаазаар авдаг байх ёстой,Ерөнхийлөгчөө хүн аминдаа хайртай тиймээс цаазын хуулиас эмээнэ,мөн үйлдсэн хэрэгтэй төрийн хуулиас яг тохирсон шийтгэлээ хүртэх ёстой цаазын хууль хэрэгтэй байна эрхэм ерөнхийлөгчөө,,,,???
Зочин · 2014/09/24
Zevyyn khynii orontsog ve dald orvol taarna
tsaazgui bolson · 2014/09/24
tsaaziin yalgui bolson davaraad bgamuda?>