Дарханд 2-3 настай 60 хүүхэд хоолны хордлого болжээ
2014/09/25
Дархан-Уул аймгийн Дархан сумын долоодугаар цэцэрлэгт гэдэсний хурц халдвар гарч 60 хүүхэд хоолны хордлого болжээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын долоодугаар цэцэрлэгийн 2-3 насны хүүхдүүд халуурч суулган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Тэдгээрийн 25 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа бол 35 нь эмчийн хяналтад байгаа ажээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зургаан хүүхдийнх нь бие хүнд байгааг эх сурвалж мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор МХЕГ-аас шалгалт хийж, шинжилгээний дээж аваад байгаа юм. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 23-25-ны өдрүүдийн өглөө, өдрийн хоол болон 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээ авч лабораторид хүргүүлээд байна. Урьдчилсан байдлаар гэдэсний хурц халдвар гэсэн дүгнэлт гараад байна.
Дархан сумын долоодугаар цэцэрлэг нь 413 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ сарын 25-ны өдөр 280 хүүхэд цэцэрлэгт ирсэн байжээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2014/09/26
tsetserlegvvd ch er ni chanargvi hool hvnseer xvvxdvvd xoollood surchlaa shv