Монгол бөөгийн мөн чанар алдагдаж байна
2014/09/26
Эцэг өвгөдийн ариун шүтээнийг Монголчууд бид өнөөдөр яагаад буруу шүтээд байна вэ? Шарын шашинаас бөө өөр зүйл юм.
Бөө гэдэг хүний оюун санааны дээд хөгжил буюу байгаль эх дэлхийтэйгээ харьцах харилцаа гэж ойлгож болно. Нэг нь төлөөлж харьцдаг. Бусад нь нөгөө хүнээрээ дамжуулж суралцаж, мөргөл зан үйлээ хийдэг.
Сүүлийн жилүүдэд бөө маш ихээр төрж байна. Энэ нь зөв зүйл биш юм. Үүнийг дагаад Эцэг өвгөдийн сахиус буруу шүтэгдээд, буруу дэлгэрч байна. Бид нийтээрээ газар тэнгэрээ шүтэх ёстой болохоос биш хүн бүр бөө болж онгод хүлээн авч бөөлнө гэсэн үг биш юм. Үүнээс болж асуудал үүсч байна.
Айл бүрт нэг бөө заавал байх ёстой гэсэн ойлголттой болчихсон байна. Тэр бөө нь яахаа ч мэддэггүй, учрыг нь гүйцэт ойлгохгүй бөө болж буруу тийшээ хандаж байна. Монголчуудаас ганц зүйл хүсэхэд өвчин зовлон, хагацал амьдралд тохиолддог жирийн бэрхшээлээс болоод бөө болох учир шалтгаан биш.
Бөө лам нар шиг ихээр байх нь буруу. Чанартай цөөхөн байх ёстой болохоос өдөр болгон шинээр мэндлээд байдаг юм биш. Түүнээс бие өвдөөд, ажил үйл нь бүтэхгүй байх, архинд орох, аав ээж нь хорвоогийн жамаар өөд болох нь бөө болох шалтгаан биш.
Өөрсдийн биеийг хий хоосон худал зүйлийн золиос болгож байна. Ямар ч бөөд очоод үзүүлэхэд "Чи онгодтой юм байна. Онгодоо авахгүй бол болохгүй гэдэг. Энэ бол хамгийн буруу.
Нийтээрээ нэг хүний санаагаар яваад байна. Аливаа шашин шүтлэг мөргөл зан үйлд мэдлэг боловсрол гэж заавал байдаг. Бөө болно гэдэг хувцас хэрэглэл бэлдээд, хэнгэрэг цохиод болдог зүйл биш. Иймээс л монгол бөөгийн мөн чанар алдагдаад байгаа юм.
Бөө бол тухайн хүндээ удамшдаг, жирийн хүний цусны эсээс хэд дахин өндөр цусны эс бүрэлдэхүүнтэй, хүн тэр онгод гэж зүйлийг хүлээн авч чаддаг. Тиймээс онгод буюу бөө болно гэдэг бол жирийн хүн болчихдог зүйл биш юм. Бөө болох нь хуучны амьдралыг сэргээж өнгөрсөн, одоо, ирээдүйгээ зүүдэлдэг бас зөгнөдөг. Тэнгэр газартайгаа харилцдаг мэдрэхүй сэргэх нь бөө болж байна гэсэн үг.
Хүн байгаль ертөнцтэй холбоотой. Бөө өөрөө ертөнц. Бөө мухар сүсэг биш. Бөө бол амьдралын нэг тогтолцоо хууль юм. Нийтээрээ мөргөж сүсэглэж, байгалийн хуулийг зөрчихгүй байхыг бөө гэнэ. Энэ чинь оюуны дээд гэгээрэл, хүний оюуны өндөр чадавх юм. Зовж зүдрээд, бие нь өвдөөд, ажил үйл нь бүтэхгүй болохоор заавал бөө болох ёстой гэж дараа дараагийнхаа хүнийг онгод авхуулдаг нь буруу.
"Чи онгодтой хэрвээ авахгүй бол 7 хоногийн дараа үхнэ" гэхэд тэр хүн 7 хоногийн дараа үхэхгүй ч үхдэл шиг амьдардаг. Ингэж бие сэтгэлээрээ тоглуулж байна. Монгол хүн сүүлийн 20 жил оюун санааны хөгжлийг урдаа тавиад, сэтгэлийн хөгжлийг умартчихсан улсууд.
Сэтгэлийн хөгжилгүй учраас өнөөдөр бид хэн нэг хүний үгэнд үхэж, хууртаж явна. Үүнийг өөрсдөө л зохицуулах ёстой. Бөө байсан байгаагүй хүн амьдрах чадвартай.
Амьдралд тохиолддог, нийтлэг зовлон тулгархад онгод авах шалтгаан болгож болохгүй. Ийм ойлголт 2000 оноос 14 жил хүчтэй тархан үргэлжилж байна. Бүх л хүмүүс бөө болж байна.
Нэгээс 100 салаа үндэс гардагтай адил хүчтэй тархаж байна. Үүний цаана далд бизнес оршиж байгаа юм. Бөө болохоос татгалзах хэрэгтэй. 2 сая 700 хүн бүгд бөө болчихвол хэн нь хэнийгээ засах юм бэ? Иймээс Монголын ард түмэн хорвоогийн жам ёсны зовлонгоос болоод бөө болно гэдэг буруу зүйл юм.
Хар дархадын Хуулар овгийн зайн Т.Ангар
Зочин · 2014/10/01
za daa medehgui negl huuramch yum shig bdag ehleed bugdl tayga tulsan hel ni medegdehgui emee owoo tegj bgaad ahiad hed hengereg tsohihod arai hel medegdehuits bolj nuruu ni teniigeedl tegj bgaad daraagiin ue ***t zugeer yariadl yagaad bugd adil yum be tegeed buriadch yumuu yuch yum neg adil heleer yarina tegeed ahiad hed deldeedl yawlaa geed zugeer boldog medehgui jujig shig sanagdaad bn
Зочин · 2014/09/30
zalarch bui obog deedsuudiig araich ingej bolohgui baihaa. monh tenger obog deedsee snutej ubahdaa mongolchuud umar huchirheg bailaa. onoodor umarhuu b.na. iim zuil urij baij ooroo gesgeegdeh bii.
зочин · 2014/09/29
хувь хүний асуудал шүү дээ бөө гэдэг бол маш агуу зүйл
Зочин · 2014/09/28
Тайж. 2,7 сая-уулуу бөө болох биш 700 мянга нь буюу нийт хүн амын 3 ны 1 нь бөө болох ёстой харин бусад нь бөөгөө дэмжигч бөө нь тэд нарынхаа төлөө өөрийгөө золиослогч байж гэмээж нь зөв зохистой билээ
Зочин · 2014/09/28
Тайж. Энэ нийтлэл бичсэн хүн өөрөө Бөөгийн талаар дулимагхан нөхөр бололтой. 2 сая 700 уулаа бөө болчихвол хэн нь хэнийгээ засах ве гэнэ шүү. Бөө бусдын үйл, үйлдлийг дан ганц засахын тулд болдогүй юм. Бөө хүн бу******ас харамж шан авч засал хийдэг тэр ламанцаруудаас тэс өөр үүрэг, зорилготой төрдөг юм.
caka · 2014/09/28
ene agyy hvn myndag zuw yum bichje sanal neg bno tvvhee medehkvi yumnyyd hvnd zasal hiigeed yawna gej yu bsiim oroi vdesh ch hvn amraahkvi tvs tas hiilgeed tiim yumnyydiin ongod gej yu bhaw chaawaas
caka · 2014/09/28
ene agyy hvn myndag zuw yum bichje sanal neg bno
Зочин · 2014/09/28
Жонон. 10 л ордог саванд яаж ч үзээд 10 л ордог болохоор ой ******тай хүнд яаж ч хэлээд тэр хэмжээгээрээ сэтгэдэг болохоор үг хийгээд цагийн гарз хэмээн Жонон гуай нь үздэг болохоор зөнөг, тэнэг хоёр маргах нь илүүц дор эрхэм дүү 09:48 д зөвөлхөд аливаа юмыг ойлгон байж хариу үйлдэл хийж байхыг хүсье.
Зочин · 2014/09/28
bid nariin ovog deedesiin suns bie ee oloogui tenej yvaa ym uu tegeed bas bid nariig nirgeh ym uu chi harin soliorood bga ym bish uu humuusiig nirgene gej ailgaj baidag jonon guai ... sain bee bol ingej yrihgui shuu bid nariin ovog deedsiin sunsuud toroloo avch daraa daraagiin uedee tereed l bgaa said bsan bymba suren guiag zee ohiniig haraa biz de sonsoo biz de jonon guia
Зочин · 2014/09/28
бее бол тэр хевсгелийнхээ тайгад беелех хэрэгтэй хотод орон сууцанд хеерхий онгод нь ордоггуй юм уу балбаад л байх юм хотын соелд суралцах хэрэгтэй хевсгелд байгаа ууланд амьдараад беелж байгаа бее нар сайн бее байна тев газар луу орж узээгуй бее байх юм хотод байгаа бее хэрэггуй ээ менге л гэж том дуугар ч байвал сайхан юм шиг байгаа юм 5-10 сая байх юм гэтэл лам нар дээр 20-100 мянга л болно ялгаа их шуу бурханы сургаал ун******д л уз хYн ямар ч шашин шутэж болно тэгэхдээ ухаарал шуу 4уулын дунд бее онгод ордоггуй гэж мундаг бее хэлж билээ алтан тэвшийн хендийг зугээр ч энд хот байгуулна гэж байриагуй гэдэг тэгээд сайна бее хедее гарч беелж байдаг хевсгел бол сайхан нутаг нутгынхан бол яг дархадын 20% бее мэднэ гэж байгаа юм бусад нь сайхан энгийн сайхан ху******с байсан нутагын бее уул устайгаа харьцаж зон олныг сайхан болгож байхад хотын бее ************ хийне тугай засал хийнэ мрг****** ухэх засал хийн гээд сууж байхиим тэс еер байна шуу та бухэн дараа жил хевсгелеер сайхан аялаж дархадуудаар аялаж ямар мундаг вэ гэдгийг ойлгохыг байгалын сайханаар аялаад ирээрэй амжилт
Зочин · 2014/09/28
аилд 1 бее 1 ориплем 1 архичин 1 ажилгуй байх дур зураг
Зочин · 2014/09/28
1 aild 1 buu 1 arhitsin noogdood jargal zovlon tentsej bgaa busuu mongoltsuudaa...
999 · 2014/09/27
Монголчууд энэ бөөгөөс татгалзах хэрэгтэй
Зочин · 2014/09/27
Ёстой үнэн зүйл бичжээ.
хурмаст · 2014/09/27
Угаасаа ****** ёрын юм. Оюун санаа, бие махбодын хувьд сул дорой хүмүүс ****** зүгийн юмст төрсөн биеэ ашиглуулж байгаа явдал шүү дээ
Зочин · 2014/09/27
meddeg baij bno busdiig bas uchirgui buruutgaj bas bolohk shdee tenger shuudeg ****oos hussen bolgon shuuchdeg tiim naadam bish shuudee busdiig buruutgahas omno sain bodoj yarih hereg shde
Зочин · 2014/09/27
hen 2say700 bugd bolno geed bga yun be