ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, МУСТА дуучин Б.Амархүү энэ сарын 26, 27-ны өдөр өөрийн бие даасан тоглолтоо хийхээр товоо зарласан. Энэхүү товын дагуу өчигдөр "UB Palace"-ийн концертын их танхимд эхний өдрийн тоглолт нижгэр болж өндөрлөлөө.

Тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгч, сонсогчид "Хөгжмөө мэдэрцгээсэн" гэдэгт бүрэн итгэлтэй байна. Дуучин залуу тоглолтынхоо үеэр тун сайн хөтлөгч гэдгээ мэдрүүлсэн. Мөн хайртайгаа хамтдаа "Cool Love" дуугаараа хөгжмөө мэдрэхээр хүрэлцэн ирсэн хосууддаа бэлэг барьсан.

Энэ үеэрээ нэгэн буузны түүхийг ярьж өгсөн бөгөөд өөрийнхөө хайрын тухай болон маш сонирхолтой олон түүхийн хуудсыг сөхсөн юм. Өөрөө хөтлөнгөө дуулж, бүжиглэн хайрын түүхээ ярьсан гайхалтай үдшийг түүнтэй өнгөрүүлэх боломж танд өнөөдөр дахин нээгдэж буйг дуулгахад таатай байна.

"Хөгжмөө мэдэрцгээе" тоглолтыг та өчигдөр үзэж амжаагүй бол өнөө орой 19:00 цагаас "UB Palace"-ийг зорин хайртай хүнтэйгээ, дотны найзуудтайгаа бие биенийгээ мэдрэн хөгжмийн хэмнэлд бүжээрэй гэж урья.

Тоглолтын тасалбарыг "UB Palace"-ийн кассаар болон "HI-Fi" records-ийн бүх салбаруудаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1950 үнэгүй хүргэж өгнө.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлахыг хүсвэл, 9988 - 6650 утсаар холбогдож хүссэн мэдээллээ авах боломжтой.

Ингээд уншигч та бүхэндээ эхний өдрийн тоглолтын фото сурвалжлагыг сонирхуулья.