Сарын дотор 173 иргэн гар утсаа хулгайд алджээ
2014/09/28
2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд “гар утсаа хулгайд алдсан” гэх нийт 173 гомдол, мэдээлэл цагдаа болон хуулийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Хичээлийн шинэ жил эхэлж оюутан, сурагчид хулгай болон дээрмийн гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгдэж байгаа учраас орой үдэш харанхуй гудамж, талбайгаар явахгүй байх, танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байхыг Нийслэлийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүллээ.
Зочин · 2014/09/29
Zowhon medegdsen n iim bhad medegdegvi n hed bgag hen medlee de
Зочин · 2014/09/29