Нийтийн тээвэр жорлон болсон уу
2013/01/31
Сүүлийн үед манай нийгэм арай л дэндүү болж байх шиг. Зарим нэг зүйл бэлэнчлэх сэтгэлгээнээс болж байна уу эсвэл... Олон нийтийн сүлжээ нэг талаар бусдын нууцыг хадгалж чадахгүй муу талтай ч болохгүй бүтэхгүй зүйлийг сайн дэлгэн харуулдаг болжээ.
Фэйсбуук хуудаснаа нийтийн тээврийн автобусны урд хаалгаар хэнэг ч үгүй морь харж байгаа эрийн зураг нийтэлсэн байна. Шархадны чиглэлд явах энэ автобусны жолооч ч гэсэн түүнийг унаанаас ингэж шээлгэж л байдаг. Энэ залуу өвлийн хүйтэнд утаа сагсуулан морь харж байхын оронд зориулалтын газар орох тэнхэл байсангүй юу.
Нийгмийн бүх байдал яг юунаас болоод байна аа. Хувь хүний хүмүүжил үү эсвэл одоогийн нийгмийн ороо бусгаа байдал уу ....
С.Отгон