Японы Рокетньюс сэтгүүлийн сурвалжлагч Сато этгээд сонин туршилтад ордогоороо олны танил болсон нэгэн. Тэрээр сүүлийн үед ихээхэн дэлгэрээд байгаа Нетаймори гэх зүйлийн туршилтад оржээ.

Нетаймори гэдэг нь нүцгэнээр хэвтэж буй эмэгтэй биенээс японы үндэсний зоог идэхийг хэлдэг аж. Ийм төрлийн үйлчилгээ сүүлийн үед японы зоогийн газруудад ихээхэн газар аваад байгаа гэнэ.

 




Нетаймори хийхийг хүсвэл та эхлээд бие сайтар ариутган тусгай бактери устгагч шингэнээр бие цэвэрлэх ёстой гэнэ.

 

Нетаймори болж буй эмэгтэй нь ширээн дээр огт хөдөлгөөнгүй хэвтэх бөгөөд зочид харин түүний бие дээр тавьсан суши, сашами зэргийг амтархан идэх аж. Түүнчлэн хоолнуудыг биеийн хэсэгт чимэглэл маягаар тохиромжтой тавих ёстой.

<