Халдвар гарсан Дарханы цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байна
2014/10/02
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 23-25-ны өдрүүдийн өглөө, өдрийн хоол болон 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээ авч лабораторид хүргүүлээд байна. Хариу өнөөдөр албан ёсоор гарах юм.
Урьдчилсан байдлаар Дархан –Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгийн бохир хальж, дагтаршсан байснаас халдвар гарсан гэх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар халдвар гарсан тус цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм.
Дархан сумын долоодугаар цэцэрлэг нь 413 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ сарын 25-ны өдөр буюу хордлого гардаг өдөр 280 хүүхэд цэцэрлэгт ирсэн байжээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2014/10/03
ttim shuu
НАРАА · 2014/10/03
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЛ ТОГООНД ХООЛ ХИЙЖ БОЛОВСРУУЛДАГ БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ЭЦЭГ ЭХЧҮҮД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА .ҮҮНД ЯМАР ГУРИЛ , ЯМАР ХОЛЬЦТОЙ ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АВЧ ХҮҮХДҮҮДЭД ӨГЧ БАЙНА...ТӨМС БАЙЦАА СОНГИНО ХЯТАД НОГООГООР ХҮҮХДҮҮДИЙН ХООЛЫГ ХИЙЖ БАЙНА УУ -- МОНГОЛ НОГООГООР ХИЙЖ БАЙНА УУ--- ХҮҮХДҮҮДИЙН ХООЛ ИДДЭГ АЯГА ТАВГЫГ УГААХДАА БОДИС АРИУТГАГЧААГ УГААГААД ЦЭВЭР УСААР 3--4 УДАА ЗАЙЛААД УГААСАН АЯГА ТАВГАА ДООШ НЬ ХӨМӨРЧ ТАВЬЖ БАЙГАА ЭСЭХИЙН ШАЛГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЗАРИМ ГАЗАР АЯГА ТАВГАА АРИУТГАГЧ БОДИСООР УГААЧИХААД ГАНЦХАН ЗАЙЛСАН БОЛООД ДУТУУ ЗАЙЛАГДСАН БОДИСОН ДЭЭРЭЭ ХҮНД ХООЛ ЦАЙГЫ НЬ ХИЙЖ ӨГЧ БАЙСАНЫГ НЬ БИ ХАРААД ТЭР ХООЛЫГ НЬ АВЧ ИДЭЭГҮЙ ТОХИОЛДОЛ НАДАН ГАРЧ БАЙСАН ..... ЯГ ЭНЭ БАЙДЛААР НЯЛХ ХҮҮХДҮҮДЭД ХООЛ ЦАЙГЫ НЬ ХИЙЖ ӨГЧ БАЙГААГ НЬ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ Л ЮМ. ТИЙМ УЧИРААС ЭНЭ БҮГД ДЭЭР НЬ ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ САНАГДААД БАЙГАА ЮМАА ИЙМД ГАЛ ТОГОО АЯГА ТАВАГ УГААДАГ ОРЧИНГ ХООЛ ӨГДӨГ ӨРӨӨГ БИЕ ЗАСДАГ ГАЗРЫГ НЬ КАМЕРЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЮМ....
Зочин · 2014/10/03
Сэтгүүлч минь энэ асуудалд ямар хариуцлага тооцдоггийг сайн сурвалжлаад өгөөрөй
Зочин · 2014/10/03
Үр хүүхдээ хамгийн баталгаатай газар хүмүүжүүлж ,сургаж байгаа гэж бүх эцэг,эх бодож байдаг байлгүй.Гэтэл ажлаа туйлын хариуцлагагүй хийж байгаа хэдхэн хүнээс л болж бидний ирээдүй болсон үр хүүхдүүд маань хордож байна ш дээ. Энэ нь тэр хордсон хүүхдүүдийн эрүүл мэнд насан туршид хор хөнөөл болдог гэдгийг хариуцлагаггүй тэр нөхдүүд ойлгохгүй л байх даа арай ч дээ