Ардчилсан Монгол улсад ардчилсан сонгууль гэдэг ойлголтыг хэрэглэдэггүй, сонгуулийн үйл ажиллагааг нэгээс нөгөөд эрх шилжүүлэх үйл хэрэг  гэж ойлгосон 2 холбоо байх юм. Энэ бол Монголын Оюутны холбоо болон Монголын залуучуудын холбоо.

МОХ-ны тухайд дүрмийнхээ дагуу 2 жилд нэг удаа  Их дээд сургууль бүрийн оюутны зөвлөлийн дарга нарын чуулганаар удирдлагаа сонгох ёстой болдог. Харамсалтай нь  энэ жилийн болон өмнөх  чуулган ямарч ардчилалын “үнэргүй” болжээ.

Өмнөх 2012 онд болсон чуулганаар Хас банкны Ерөнхийлөгч Ч.Ганхуяг МОХ-ын ерөнхийлөгчид нэр дэвшин Сонжин гранд зочид буудалд  хаалттай чуулган хийж байгаад  оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарч, зугатаж гарах дээрээ тулсан бол тэр сиймхийг ашиглан  үлдсэн 80 гаруй  хөдөөний голдуу оюутны   төлөөлөлийн саналыг авч Х.Батсайхан өөрийгөө МОХ-ын  Ерөнхийлөгчөөр зарласан байдаг. Ингээд 2 жил ажилласны дараа  тэрээр энэ жилийн Оюутны холбооны чуулганаа мөн л будлиан самуунтайгаар хийсэн байна. Тодруулбал,

МОХ өнгөрөгч хагас сайн өдөр Дархан-Уул аймагт ээлжит чуулганаа хийж,  дүрмийнхээ дагуу  ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчийг хоёр жил тутам дээрх чуулганаар сонгодог. Гэтэл чуулганд оролцосн оюутнуудыг Улаанбаатар хотоос автобусаар зөөж зориуд хэл  амнаас хол Дархан хотод аваачиж зохион байгуулсан бөгөөд, зөвхөн өөрсдийгөө дэмжих  оюутнуудаа оруулж, чуулган болж байгаа  Дарханы залуучууд театрын орох гарах хаалгыг  бөхчүүд болон цагдаагийн бие бүрэлдэхүүнээр давхар   хамгаалуулж байгаад  өөрсдийгөө “сонгуулсан” байна. Дотор болсон үйл явдлын тухайд мандаттай оюутнууд асуудалд шүүмжлэлттэй хандахад зохион байгуулагчдын зүгээс мандатыг нь хурааж аваад, гуравдахийг баривчилсан баривчилгаа мэт  ”гуталтай хөлийг нь гозолзуулан”  хурлын танхимаас хөөж гаргаж байсан гэнэ. Ингээд  хурлын зааланд ямар  ч шүүмжлэлгүй, хурал даргалагч Х.Батсайханы удирдлага дор чуулганы төлөөлөгчид нэртэй “мануухайнууд”-ын гарыг  яралзтал өргүүлэн  сонгууль гэх нэртэй тулгалт шаардалт явуулж Х.Батсайханы  шахалт, хайрцаглалтаар  Н.Батбаярыг МОХ-ын Ерөнхийлөгчөөр сонгосонг сонгосон ч гэж дээ томилуулсан байна.IMG_5865662599966201410060810IMG_5926350638073201410060955

Тэд яагаад ингэж оюутнуудыг хайрцаглаж, харуул хамгаалалтан дор нэр дэвшүүлэх, сонгуулах үйл ажиллагаагаа явуулах болов. Оюутны холбооны  удирдлагын сандал суудлаа алдахгүй гэсэндээ ийм башир арга хэрэглэсэн нь тодорхой байгаа юм. Хэрвээ Х.Батсайхан тэргүүтэй МОХ-ын удирдлагууд үнэхээр ардчилсан зарчмаар сонгууль явуулах юм бол МОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн сонгуульд заалнаас болон төлөөлөгчдөөс нэрийг нь дэвшүүлсэн “Номтой нөхөрлөе” клубийн үүсгэн байгуулагч Н.Хүлгэн, “Оюутан Залуусын Сайн Дурын нэгдэл”-ийн Ерөнхийлөгч Д.Батзориг, НАМОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга, ”Монгол хүн л юм бол хөдөлгөөний” тэргүүн А.Отгонбаатар нарыг чуулганд  оролцуулан ардчилсан зарчмаар санал хураалтыг явуулах байсан. Харин тэд ингэсэнгүй, дээрх залуучуудын хэнийг нь ч   чуулган болж байгаа Дархан Залуучууд театрын босгоор алхуулсангүй. Тэдний энэ бусармаг үйл ажиллагааг  шүүмжилсэн төлөөлөгчдийн мандатыг нь хурааж, чуулганаас хөөн гаргаснаар үлдсэн “чих зөөлөн” төлөөлөгчдийнхөө дунд хүсэл зоригоо хэрэгжүүлж чаджээ.

Ингээд  МОХ-ны экс ерөнхийлөгчид, Х.Батсайхан, түүний зөвлөх Н.Батбаяр, МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нар танхимаас нэр дэвшиж, Х.Батсайхан нэрээ татаж, оюутнууд Н.Батбаяр, Д.Батчулуун хоёрын аль нэгийг ерөнхийлөгчид дэмжихээс өөр хувилбар байгаагүй ажээ.   Санал хураалтын үр дүнд  дээрх хоёроос Н.Батбаяр олонхийн саналыг авч МОХ-ын Ерөнхийлөгч болжээ.

Үүнийг эсэргүүцсэн театрын гаднах оюутнууд “Оюутнуудын эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага хаалттай хаалганы цаана хуралдах ёсгүй. Ингэж будлиантуулж улс төржихөө болиоч ээ, Батсайхан, Батбаяр, Алтаншагай, Жигжид нар аа” гэж орилолдож, танхимийн гаднаас нэр дэвшсэн дөрвөн хүнийг оруулахыг шаардаж цагдаа нар болон хамгаалагч нартай зөрчилдсөний улмаас  Дарханы цагдаа хүч нэмэгдүүлэн хамгаалж, бусармаг чуулганы үйл ажиллагааг өндөрлөтэл хамгаалжээ.

Оюутны байгууллагад нь ямар ч ардчилал байхгүй, хайрцагласан, айлган сүрдүүлсэн, дарамталсан, шантаажласан байдалтайгаар сонгууль явуулж байхад бид ардчилсан улс орон гэж  өөрсдийгөө хэлэх боломж байна уу. Дээр нь Дарханы цагдаагийн ажилтнууд МОХ нэртэй ТББ-ын үйл ажиллагааг төрийн хамгаалалтанд авдаг нь ямар учиртай юм бол, хэн гэдэг даргын өгсөн тушаал заавраар Дарханы цагдаагийн бие бүрэлдэхүүн МОХ-ны хууль бус чуулганыг төрийн арга хэмжээ шиг хамгаалах болов.IMG_6045465455498201410060957Тэдэнд тушаал өгсөн дарга нар нь МОХ-ны удирдлагуудтай ямар холбоотой вэ, магадгүй үүний цаана авлига албан тушаалын наймаалцал явж байгаа юм биш биз. Тиймгүйсэн бол хэн дуртай ТББ-ын удирдлагууд нь хурал чуулганаа хийхдээ  цагдаагийн хамгаалалтыг аваад байдаггүй л байлтай. Холбогдох газрууд үүнийг шалгаад үзэхэд буруудах зүйлгүй л болов уу.

Ийнхүү МОХ-ны энэ удаагийн чуулган хууль бус болсон тул дахин чуулганыг зарлан хуралдуулж, ардчилсан зарчмаар сонгуулийг явуулах эхрэгтэй гэж  үзэх оюутнууд  олон байна. Хэрвээ та оюутан бол  та бүхнийг төлөөлөх МОХ-ны удирдлагыг сонгох чуулганд оролцсон  танай сургуулийн оюутны зөвлөлийн даргыг одоогийн МОХ-ны удирдлагууд ямар нэг байдлаар өөртөө урвуулан авч, чөлөөт шударга сонгуулиар бус “хүч хэрэглэсэн” байдлаар саналыг нь авсан юм биш биз. Эрхэм оюутан та сургуулийнхаа  оюутны зөвлөлийн даргаасаа энэ тухай асуугаад нэг үзээрэй.

МОХ-ын  удирдлагийн эрх  ийнхүү үе залгамжлах мэт нэгээс нөгөөд шилжжээ. МОХ-ын чуулганд оролцолсон төлөөлөгчид утсан хүүхэлдэйн үүрэг гүйцэтгэн тэднийг батламжлах   үүрэг л гүйцэтгэв

Дараагийн ярих байгууллага бол Монголын залуучуудын холбоо. МОХ-ны алдаг оног, хэл амтай чуулганаа хийж байгаа бол МЗХ-ны тухайд энэ талаар бүр ярилтчгүй. Өнөөгийн МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат бол үнэндээ Ерөнхийлөгч биш харин  Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч юм. Учир нь МЗХ-ны дүрэм ёсоор Монголын залуучуудын чуулганаар Ерөнхийлөгчөө сонгох ёстой. А.Мөнхбат ингэж сонгогдоогүй.

mzhА.Мөнхбатын хэлснээр бол түүний  дотнын найзын нэг МЗХ-ны Ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар түүнд МЗХ-ны Ерөнхийлөгчийн ажиллахыг  санал болгожээ. Ийнхүү  А.Мөнхбат  гэнэтхэн л сайн найзынхаа буянаар МЗХ гэх бүтэц зохион байгуулалтын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад 600 гаруй анхан шатны нэгжтэй, 120 мянга гаруй идэвхтэн дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг,   харъяандаа “Залуу удирдагч сан”, “Залуучуудын хөгжлийн Полиси төв”, “Залуучуудын хөдөлмөрийн бирж”, “Цэнгээнт бүжгийн хөдөлгөөн”, “Сэтгэл зүйн төв”, “Англи хэлтэй оюутнуудын клуб”, “Залуучуудын хөгжил сургалт мэдээллийн төв” -ыг багтаадаг “том айл”-ын эзэнээр суугаатхав.  Дээр нь  МЗХ асар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.  Мөн Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу санхүүжилт авч төсөл хэрэгжүүлдэг, төв байраа түрээсэлж, бас л чамлахааргүй ашиг олдог газарыг “бэлгэнд” аваатхажээ. Нэгэнт гэнэтхэн  ийм их хөрөнгөнд эзэн суусан хүн тэнэг л биш бол  өөрийг нь  Ерөнхийлөгчөөр үлдээх эсэх нь эргэлзээтэй МЗХ-ны чуулганыг дуртайяа хуралдуулна гэж юу байхав. Яаж ийгээд Монголын залуучуудын чуулганыг удахгүй  хуралдуулна гээд л цаг хожиж аргалаад яваад байгаа нэгэн.

3b8ff0_222_x678Нэгэнт  МЗХ-ны нэгдсэн чуулганаар сонгогдоогүй учир А.Мөнхбатыг МЗХ-ны Ерөнхийлөгч  гэж үзэхгүы бөгөөд харин Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж нэрлэвэл зохилтой. Эндээс харахад МЗХ  хэсэг бүлэг хүмүүсийн хувийн компани, найз нөхдийн хамтын бизнес, амар хялбар  ашиг орлого олох арга хэрэгсэл төдий болсон байна.

Ардчилсан улс оронд ямарч ардчилалгүй, вант улс мэт дараагийнхаа угсаа залгамжлагийг томилуулдаг, эсвэл нэр зааж ажиллуулдаг ийм хоёр байгууллага болох МОХ, МЗХ зэрэгцэн оршиж байгаа нь  байж болох шударга ариун явдал уу, Монголын  оюутан залуучуудаа…

А.Галт

Ugluu-logo13