Ялалтын баярын парад
2013/05/10
Тэртээх 68 жилийн өмнө, ялалтын тугаа мандуулсан аугаа ялалтын өдөр энэ сарын 9-нд тохиосон билээ. Энэхүү дайны талбарт 50 сая хүний алтан амь үрэгдсэн гэсэн аймшигт тоо байдаг.
Энэ бол хүн төрөлхтөнд ялалт ямар үнэ цэнээр ирснийг нотлох ганцхан баримт юм. Оросын холбооны улс жил бүрийн тавдугаар сарын 9-нд Дэлхийн II дайнд фашист Германыг ялсны баярын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Ялалтын 68 жилийн ойн баярын жагсаал зохион байгуулах бэлтгэл ажилд Орос улс 100 гаруй сая рубль зарцуулдаг бөгөөд баярын үеэр аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн 160 мянга, цэргийн 13 мянга албан хаагч ажиллажээ. Үүнээс гадна Оросын том, жижиг 4000 гаруй хот, тосгон дүүрэгт цэргийн 24 сүрт жагсаал болон 8500 гаруй арга хэмжээ явуулжээ.
Түүнчлэн тус талбайд болох жагсаалд 11 мянган цэрэг болон Топол-М баллистик пуужин, Эс-400 агаарын хамгаалалтын систем, Панцир-Эс1 хамгаалалтын систем, Искандер-М пуужин харвагч зэрэг 100 гаруй цэргийн тоног төхөөрөмжийг олны өмнө харуулсан юм.
Зочин · 2013/05/13
Сэтгэл хөдлөм үйл явдал шүү.Яагаад ч юм өөрийн эрхгүй нулимс гардаг юм.Эх орон элгэн садныхаа төлөө амь биеэ хайрлахгүй тэмцсэн энэ ард түмнийг хүндлэхгүй байхын аргагүй.
Зочин · 2013/05/12
huvtsas hunar goy yumaa mongol naadmaar umsdug ulaan tsenher huvtsas yg aliaalagch shig goy huvtsastai bolmo yum
Зочин · 2013/05/12
vneheer goy gh gj bgad aldchihsan bn kkkkkk
Зочин · 2013/05/12
vnheer goy zuragnuud bn
Зочин · 2013/05/11
Aguu yum daa Oros on