Хямарсан эдийн засгаа сэргээхийг билэгдэж хамгийн баян хүнийг Сангийн сайдад нэрийг нь дэвшүүллээ
2014/10/14
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өөрийн удирдлагад ажиллах сайд нарынхаа нэрсийг зарлав. Тэрээр Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригт, Эрүүл мэндийн сайдад Н.Энхбаярын эмч гэгддэг Л.Жамбалжав нарыг санал болголоо.
Эдгээр хүмүүс бүгд аядуу зөөлөн. Энэ хирээрээ хүчирхэг хүмүүсийн удирдлагаар ажилладаг гэсэн сулхан имижийг бүрдүүлж байна. Харин хамгийн хүчирхэг нь Д.Зоригт. Бас олон нийтэд хамгийн их танигдсан нь ч Д.Зоригт. УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон. Сүүлийнх ч сонгогдсон ч гэж дээ бараг л шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүнээр "томилогдсон" хүн. Учир нь 2012 оны дуулиант сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-ын нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү гэсэн хоёр хүн ялалт байгуулсан юм. Харамсалтай нь тэднийг сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашигласан хэрэгээр эргүүлэн татсан. Ингээд тэдний ард байсан Г.Батхүү, одоогийн Сангийн сайдад нэр дэвшигч Д.Зоригт хоёр УИХ-ын гишүүн болсон юм. Уг нь С.Чинзориг гишүүн Г.Батхүүгээс 3554 саналаар, Д.Зоригтоос 6798 саналаар илүү байсан юм. Тэглээ гээд УИХ-ын гишүүний тангарагаа өргөөгүй. Ийм дуулиантайгаар УИХ-ын гишүүн болсон Д.Зоригт Сангийн сайд болохоор орж ирлээ.
Түүнийг Сангийн сайдад нэр дэвшихэд намынхан нь ихээхэн билэгшээж байгаа гэсэн яриа өчигдөр оройноос эхлээд саарал ордноор тарж эхэллээ. Учир нь Д.Зоригт Монголын хамгийн баян хүн. Улсаасаа ч баян гэгдэх хүнийг Сангийн сайдад дэвшүүллээ гэж АН-ынхан өөрсдөө ярих боллоо. Учир нь түүний хөрөнгө хамгийн багадаа л гэхэд хагас зуун тэрбумаар хэмжигдэнэ гэж хэвлэлүүд тоймолсон байна. Түүний мэдэлд “International School”, "Одод" ХХК, "Асу" ХХК, "Орхон булаг" ХК, "Орхон хөгжил" ХК, "МИГ даатгал" ХХК", "Гермес" ХК, "Кимон" ХХК, “Хайлааст” ХК, "Багануур" ХК, "Эф Эйч Ди" ХХК, "Эм Си Эс Цамхаг" ХХК, "Нэмнэ" ХХК, "Реалтор" ХХК, "Мэдуб" ХХК, "Новиза" ХХК, "Интернэшнл медикал сентер" ХХК, "Интернэшнл текникал коллеж" гэх мэт олон аж ахуйн нэгжийн хувьцаанууд байдаг аж. Үүний дунд Монголын хамгийн өндөр төлбөртэй хувийн сургууль, уул уурхайн том ордууд, үл хөдлөх хөрөнгүүд, барилгын үйлдвэрлэл, газар тариалан, даатгалын том гарууд олон байна.
АН-ынхны зүгээс гаргасан байж болох анхаарал татсан нэг яриа бол баяжиж чадсан хүнийг Сангийн сайд болговол эдийн засгийн хямралаас гарна гэсэн мессеж юм. Боддог л хувилбар. Өөрийгөө баяжуулж чадсан хүн улсаа баяжуулж яагаад чадахгүй гэж. Арай ч өөрийгөө улам баян болгоод улсынхаа сангийн савыг гөвчихгүй байх л даа. Эдийн засгийн хямралаас гарахын тулд олон бодлого санаачилга гаргаад нэмэр болсонгүй. Өмнөх Эдийн засгийн сайд тэнгэр, бөөтэй харьцаад ч амжилт олсонгүй гэж олон нийт шүүмжилсэн. Хамгийн сүүлд "Эзэн-100" хөтөлбөр хэрэгжүүлээд ч эдийн засгаа сэргээсэнгүй. Эцэстээ эдийн засгийн хямралаас гарахын тулд эх орноосоо ч баян хүнд Сангийн түлхүүр, жасын дансаа хариуцуулахаар шийдлээ. Эрх баригчдын энэхүү билэгдэлт хандлага, сонголт амжилтанд хүрэхийг л харах үлдлээ дээ. Ийнхүү 13-р зууны хүчирхэг байдлыг билэгдэж 13 яамтай болсон Засгийн газар эдийн засгийн хямралаас гарахыг ерөөж их хурлын хамгийн баян гишүүнийг Сангийн сайдад нэрийг нь дэвшүүллээ.
Зочин · 2014/10/15
Tur zasag gej dee. Hulgaichid yaj yumaa hadg*****j chaddag bainaa. Teneg hun ch chadahgui. Naad hun chini hulgaich sh uu dee. Zorigt guai ta ichij amidraasai.
Зочин · 2014/10/15
АН-ийнхан үнэндээ Монгол улсаар тоглож чадаж байна. Улсын эдийн засгийг яаж ингэж самраж чадаж байнаа. Ямарч наймаачин хүн улс эх орны төлөө ажиллана гэж байхгүй, угийн наймаачдын сэтгэхүйд тийм ойлголт ч байхгүй. Монголчууд ингэтлээ тэнэг эсвэл итгэмтхий болоо юу, иймэрхүү юмнууд өөрсдийнх нь бас хойч үеийн чинь ирээдүйг баллаж байхад тэнэг царайлаад хараад л байх юм. Үнэндээ хэлэх үг олдохгүй байна. Ард иргэд нь буюу хүн амын олонхи нь боловсролгүй, мухар сүсэгт толгойгоо мэдүүлсэн, баян хүн л улс орныг авч явах чадалтай гэсэн ойлголттой учраас л Монгол улс ингэж элгээрээ мөлхөж байна.
Зочин · 2014/10/15
ЭНЭ НЭГ ЗАВААН БАЯЧУУДЫН УЛС ТӨРИЙН ЗАДГАЙРАЛ НЭГ Л ӨДӨР МОНГОЛЫН ЯДАРСАН АРДУУДЫГ УУР БУХИМДЛЫГ ЗАДРААЖ, МОНГОЛЧУУД БАЯЧУУДЫНХАА ЭСРЭГ ДАЙН ЗАРЛАХ ӨДӨР ИРЭХ ВИЙ ДЭЭ, ЭНЭ БОЛ ТҮҮХИЙН ХУУДСУУДАД БИЧИГДЭЖ ҮЛДДЭГ НИЙГМИЙН НЭГ ҮЗЭГДЭЛ ШҮҮ, ЭНЭ ҮЗЭГДЭЛ МАНАЙД ИРЭХ МАГАДЛАЛТАЙ, ЯАГААД ГЭХЭЭР АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭРХ ХӨРӨНГӨТНҮҮД АРАЙ Л ИХ БОЛЖ, БҮР СҮҮЛДЭЭ ДААХЫН АРГАГҮЙ БОЛЛОО, ИЙМ ҮЕД АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ ТЭДНИЙГ СЭГСЧИН ХАЯЖ, НЯЦЛАН ГИШГЭДЭГ ЖАМТАЙ,
Зочин · 2014/10/15
БАЯН ХҮН ХЭЗЭЭ Ч ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ, БУСАД ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГГҮЙ ЮМ, ТЭГЖ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙГИЙНХ НЬ ТОД ЖИШЭЭ БОЛ ОДОО ХҮРТЭЛ ЦУГЛУУЛЖ ХАНАХГҮЙ ЦАДАХГҮЙ БАЙГАА ЭД ХӨРӨНГӨНИЙХ НЬ ХЭМЖЭЭ, ХАРЖ Л БАЙГААРАЙ, НААД НӨХӨР ЧИНЬ ӨР Л НЭМЭГДҮҮЛНЭ ҮҮ ГЭХЭЭС ӨӨР ЮУ Ч ХИЙХГҮЙ, ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА ДАА
бөө · 2014/10/15
яасан ханаж цаддаггүй хорвоо вээ энэ хүн чинь монголын эдийн засгийг шуудан банкны араас оруулчих вий дээ
Зочин · 2014/10/15
hyamraagui genuu, yasan bayn tsatgalan nuhur orood irwee chi bitgii ****aj bai
Зочин · 2014/10/15
УИХ-ын гишүүнээсээ татгалзаад Сангийн сайд болчихвол улс эх орныхоо төлөө юм хийхнээ гэж ойлгогдоно доо. Энэ ч өөрийнхөө хөрөнгийг зузаална биз дээ. 2015 оны төсөв батлуулж чадах юм болов уу. Нүд эргэлдэж дүлэгнэсээр байтал 11 сарын 15 болж парламент нь тарах даа тулах биз.
Зочин · 2014/10/15
Уул нь манай эдийн засаг хямраагүй юм байгаа юм. Улс төрчид өөрсдөө хямралаа гээд худлаа яриад хямлуулаад байгаа юм. Хөгжие гэвэл улс төрийн албан ту******лаа багасгах хэрэгтэй.