Орон сууцны нэг м2-ын дундаж үнэ 2.3 сая төгрөг байна
2014/10/14
Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийслэлийн үл хөдлөх хөрөнгийн салбарт ямар өөрчлөлтүүд гарч, орон сууцны үнэ хэрхэн хэлбэлзсэн талаарх тойм мэдээллийг хүргэе.
Мастер пропертийз компанийн судалгаанд дурдсанаар өнгөрсөн сард зах зээлд 213 орон сууцны төслийг борлуулж байжээ. Энэ нь өмнөх сараас 4 төслөөр буюу 358 айлаар өссөн дүн юм байна. Айлын тоо багатай орон сууцны төслүүд хасагдаж, томоохон орон сууцны төслүүд өнгөрсөн сард нэмэгджээ. Тайлант хугацаанд 10 төсөл шинээр нэмэгдэн, 6 төслийн борлуулалт дууссан болон бусад шалтгаануудын улсаас хасагдсан байна.
Иргэдийн хамгийн их анхаардаг зүйл бол орон сууцны метр кв-ын дүндаж үнэ байдаг. Тайлант хугацаанд 1м2-ийн дундаж үнэ2.336.2 мянган төгрөг боллоо. Өнгөрсөн сартай харьцуулахад тогтвортой байсан бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.9%-иар буюу245.8 мянган төгрөгөөр өсчээ.
1.1. Орон сууцны дундаж үнэ
Зураг 1.1 Орон сууцны төслүүд үнийн интервалаар2014 оны 09 дугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Баянгол, Налайх дүүрэгт нийт 213 барилгын төслийн 37.285 айлын шинэ орон сууцыг борлуулж байна.
Эдгээрийн 195 төсөл нь 36.857 айлын энгийн орон сууц, 18 төсөл нь 428 айлын хаусны зориулалттай сууц байна.
Орон сууцны төслүүдийг үнийн интервалаар авч үзвэл нийт төслийн
-55.4% нь буюу 118 төсөл 1.8-2.8 сая төгрөгийн хооронд,
-56 нь буюу 26.3% нь 1.8 сая ба түүнээс доош,
-39 буюу 18.3% нь 2.8 саяаас дээш үнэтэй байна.
Өмнөх сартай харьцуулахад нэрлэсэн үнэ нь 1.8-2.8 сая төгрөгийн хооронд байгаа төслийн тоо нэмэгдэж 2.8 сая төгрөгөөс дээш үнэтэй төслийн тоо багассан байна.
1.2. Орон сууцны төслүүд дүүргүүдээр
Орон сууцны төслүүдийг дүүргээр авч үзвэл, БЗД-т нийт төслийн 37.6% нь буюу 80 нь,
-ХУД-т 25.8% буюу 55 нь,
-СХД-т 12.2% буюу 26 нь,
-БГД-т 11.7% буюу 25 нь,
-СБД-т 8.0% буюу 17 нь, НД-т 5, -ЧД-т 5 орон сууцны төсөл тус тус борлуулагдаж байна.
Графикаас харахад хамгийн нягтрал өндөртэй, орон сууц идэвхитэй баригдаж байгаа дүүргүүд нь БЗД болон ХУД байна.
Орон сууцны үнийн өөрчлөлт, дүүргүүдээр
Тайлант хугацаанд баригдаж буй нийт 37.285 айлын 213 төслийн 1 м2-ын зарласан үнийн дундаж өмнөх оны мөн үеийнхээс 11.9% буюу 245.8 мянган төгрөгөөр өссөн бол өмнөх сарьтай харьцуулахад тогтвортой, өсөлт бууралт ажиглагдсангүй. Өнөөгийн байдлаар зах зээл дээр энгийн орон сууцны 1 м2-ын үнэ дунджаар 2.33 сая төгрөг, хаусных 2.50 сая төгрөг байна.
Орон сууцны 1м2-ын дундаж үнэ, дүүргээрӨнгөрсөн сартай харьцуулахад БГД, ЧД, СХД-үүдэд орон сууцны үнэ харьцангуй тогтвортой байсан бол БЗД, СБД, НД-үүдэд орон сууцны үнэ бага зэрэг буурчээ. ХУД-т орон сууцны үнэ өссөн байна.
Хэдийгээр гурван дүүрэгт орон сууцны үнэ бууралттай, нэг дүүрэгт өссөн ч нийт орон сууцны дундаж үнэ өнгөрсөн сартай харьцуулахад харьцангуй тогтвортой байлаа. Налайх, Сүхбаатар дүүргүүдэд нийт 22 төсөл борлуулж байгаа /төслийн тоо бага/ учраас дундажид үзүүлэх нөлөө бага байна.
Дундаж үнийн өөрчлөлт, дүүргээрСүхбаатар дүүрэгт нийт гурван төслийн үнэ үнэ 7-10%-иар буурсан, дунджаас доогуур үнэтэй нэг төсөл орж ирсэн нь тухайн дүүрийн дундаж үнийг бууруулахад нөлөөлжээ.
Барилгын төслүүдийн ашиглалтанд орох хугацаа
Нийт төслүүдийг ашиглалтад орох хугацаанаас нь хамааруулан үзвэл
-27% буюу 10.115 айлын орон сууц ашиглалтад орсон,
-73% буюу 27 мянга гаруй айлын орон сууц 2014 оны 9-р сараас хойш ашиглалтанд орохоор байна.
Ашиглалтад орон хугацаанаас хамааруулан 1м2-ын дундаж үнийг харьцуулбал -Ашиглалтанд орсон төслүүдийн дундаж 2.428мян.төг
-2014 оны 4-р улирлынх 2.180.9,
-2015 оны 1-р улирлынх 2.335.8,
-2015 оны 2-р улирлынх 2.787.9,
-2015 оны 3 улирлынх 1.897.1,
-2015 оны 4-р улирлынх 2.866.0,
-2016 оны 1-р улирлынх 1.490.0 байна.
Ашиглалтад орсон орон сууцны хувьд одоо баригдаж байгаа, дараагийн улирлуудад ашиглалтад орох орон сууцтай харьцуулахад өндөр үнэтэй байх хандлага ажиглагдаж байна.
2016 оны 1-р улиралд ашиглалтад орох орон сууцны төсөл нь хамгийн бага дундаж үнэтэй байгаа бол 2015 оны 2-р улиралд ашиглалтад орох орон сууцнууд хамгийн өндөр үнэтэй байна. Дараагийн сар, улирлуудад дээрх хугацаанд ашиглалтад орох орон сууцнууд ихээр нэмэгдэх учраас дундаж үнэ доорхоос харьцангуй ихээр өөрчлөгдөнө.
Нийт айлын тоо, ашиглалтад орох хугацаагаар Өнгөрсөн сартай харьцуулахад ашиглалтанд орсон орон сууцнуудын тоо харьцангуй нэмэгдсэн байна. 2013 оны 3-р улиралд ашиглалтанд орох байсан орон сууцнуудын ихэнхийн хугацаа хойшлогдож 4-р улиралд шилжсэн. Энэ нь 2014 оны 4-р улиралд ашиглалтад орохоор төлөвлөж буй орон сууцны тоог нэмсэн байна.
Өнгөрсөн сарын хувьд 12.8 мянга гаруй орон сууц ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн бол энэ сарын хувьд 15.4 мянга болж, даруй 2.6 мянгаар нэмэгджээ.
Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны төслүүд, зэрэглэлээрТайлант хугацаанд зах зээлд борлуулж буй нийт орон сууцыг зэрэглэлээр үзвэл
-34.27% стандарт,
-48.36% стандарт сайн,
-17.37% нь тансаг зэрэглэлд хамаарч байна.
213 ТӨСЛИЙН БОРЛУУЛАЛТЫН НИЙТ ХЭМЖЭЭ 6.75 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙНА
Зэрэглэл тус бүр айлын тоогоорҮүний:
-42.4% нь буюу 2.86 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг тансаг орон сууц,
-42.9% буюу 2.89 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг стандарт сайн орон сууцны нийлүүлэлт,
-14.7% буюу 0.990 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг стандарт зэрэглэлийн орон сууц тус тус эзэлж байна.
Зэрэглэл тус бүр мөнгөн дүнгээрОрон сууцны 1м²-ын дундаж үнийн өсөлт тансаг, стандарт сайн, стандарт зэрэглэлд харгалзан 0.3%, (-0.1%), 0.0% байна. Мөн Улаанбаатар хотын дундаж үнийн өсөлт тогтвортой байгаа юм.
Хуучин орон сууцны үнэ
Хуучин орон сууцны 1м²-ын дундаж үнэ(сая.төг), дүүргээр
Хуучин орон сууцны нийт үнэ(сая.төг), дүүргээр
Эх сурвалж: Мастер Пропертис