Засгийн газрын шинэ бүтэц болох сайд нарыг томилох асуудлыг УИХ дахь тухайн салбар хариуцсан  байнгын хороодоор хэлэлцэж байгаа билээ.

Өнөөдөр өглөө  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  сайд нарыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний дараа Уул уурхай, эрчим хүчний сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийг томилох тухай асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.  Харин  Барилга хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Баярсайхан, Зам тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Гансүх, Уул уурхайн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Батбаяр, Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч М.Сономпил нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжээд байна.

Дөнгөж сая УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо.  Хуралдаанаар MАН-ын бүлэг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэнгийн асуудлаар  завсарлага авлаа.

А.Баярмаа