МХЕГ-аас иргэдийг урд хөрш рүү зорчихгүй байхыг анхаарууллаа. БНХАУ-ын Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд эбола вирусын халдвар тархах 97 хувийн магадлалтайг ДЭМБ-ын судалгаагаар тогтоосон байна.

Хэрэв Бээжинд уг өвчний тохиолдол бүртгэгдвэл манай улсад тархах магадлал маш өндөр аж. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Бээжин хот руу зорчихгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа. Баруун Африкийн Гвиней улсаас өнгөрсөн оны аравдугаар сард анх илэрсэн эбола вирус нь нэг жилийн дотор гурван тивийн есөн оронд бүртгэгдсэн байна. Энэ сарын 10-ны байдлааруг өвчний улмаас 8399 хүн нас бараад байгаа аж.