Баянхошууны 4,6 км замыг өнөөдөр бүрэн нээнэ
2014/10/19
Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар өнгөрөгч тавдугаар сарын 09-нөөс эхэлсэн Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэл “Хувьсгалчдын гудамж”-ны 4.6 км авто замын ажил бүрэн дуусчээ. Өнөөдөр 11:40 цагаас албан ёсоор нээгдэх юм.
Тус замын барилгын ажлыг "Экспрессзам" ХХК гүйцэтгэсэн бөгөөд далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж, ресайклдаж, цементээр бэхжүүлсэн суурь, замын доогуур ус зайлуулах 5 төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлууд болон гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг бүрэн хийжээ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.