Сорвийг арилгах натураль аргууд
2013/05/13
Богино банзал, шорт зэрэг нь яах аргагүй эмэгтэй хүний гоо сайханг илүү тодотгож харуулдаг. Жилдээ ганц тохиох энэ л урин дулаан үед биеийнхээ аль нэг хэсгийг ил гарган явах нь тааламжтай. Гэтэл сорви гэгч “гай”-аас болоод сайхан биеэ гайхуулж чадахгүй байна уу?
Тэгвэл зарим хүнсний бүтээгдэхүүнүүд бидний арьсанд нөлөөлж, толбо сорвийг бүдгэрүүлж, арилгахад нөлөө үзүүлдэг байна.
• Нимбэгний шүүсийг хөвөнд шингээж байгаад өдөрт хоёр удаа сорви тогтсон хэсгээ арч.
• Наргил модны самрын тос бол арьс анагаагч шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Жинхэнэ байгалийн гаралтай ийм тос монголд бараг байхгүй. Тиймээс найрлагандаа кокос агуулсан тосыг тогтмол хэрэглэвэл сорви бүдгэрнэ.
• Зөгийн балыг эртнээс нааш түлэнхийн сорви, янз бүрийн шархыг анагаах зориулалтаар хэрэглэсээр ирсэн. Шархыг цэвэрлэсний дараа цэвэр зөгийн балыг жигдхэн түрхэж боолт хийвэл сорви үүсэхээс сэргийлдэг. Мөн нэгэнт үүссэн сорвийг бүдгэрүүлэхийн тулд арьсандаа түрхэж хэрэглэж болно.
• Өргөст хэмхийн шүүсийг шахаж гаргаад, түүнийгээ арьсандаа түрхлэг болгон хэрэглэвэл арьсанд тэжээл өгөөд зогсохгүй нөсөөг багасгаж, толбо сорвийг бүдгэрүүлдэг.
• Зуун наст нь мөн л арьс арчилгаанд хамгийн тустай бүтээгдэхүүний нэг юм. Цэвэр зуун настыг хандалж өдөрт тогтмол хоёр удаа арьсандаа жин тавьж хэрэглэвэл хэдхэн өдрийн дараа үр дүн мэдэгдэх болно.
• Сорви арилгахад түүхий сармис сайн нөлөө үзүүлдэг. Мөн арьсны тонусыг сэргээж өгдөгөөрөө ач холбогдолтой юм. Сармисыг сорви тогтсон хэсэгтээ маш хурдан үрж хэрэглээрэй. Үр дүн хурдан мэдэгдэх болно.
• Мөн витамин Е нь сорви арилгах нөлөө үзүүлдэг. Эмийн сангуудад капсультай витамин Е зардаг. Үүнийг сорви тогтсон хэсэгтээ түрхэж хэрэглээрэй.
• Гааг буталж, үйрмэг болгоод сорви тогтсон хэсэгтээ түрхэж хэрэглэ.
• Цэвэр улаан лоолийн шүүс уух нь арьсыг хурдан нөхөн төлжүүлж, сэргээхэд тустай нөлөөтэй.
• Содыг устай хольж зуурмаг болгон бэлтгээд сорви тогтсон хэсэгтээ түрхэнэ. Хэсэг хугацааны дараа бүлээн усаар зайлаад оливын тос түрхэнэ. 5 минут хэртэй байлгасны дараа бүлээн усаар зайлна. Энэ аргыг долоо хоногт хэд хэдэн удаа тогтмол хэрэглэж чадвал үр дүн мэдэгдэхүйц гарах болно.
Танд гэж зөвлөхөд гадуур зарагддаг янз бүрийн сорвины тосыг нүүр, хүзүү гэх мэт нимгэн арьстай хэсгүүдэд хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Учир нь тэдгээрт агуулагдах маш хүчтэй химийн найрлагууд нь арьсыг цочроож, эмзэглүүлдэг. Тиймээс байгалийн гаралтай дээрх аргуудаас туршаад үзээрэй. Үр дүнгээ найзуудтайгаа хуваалцаарай.
UNICITY · 2013/09/28
ТА ЭРГЭН ТАРГАЛАХГҮЙГЭЭР ТУРЖ ГОЁ САЙХАН БОЛМООР БАЙНА УУ?ТА ӨӨРИЙН БАЙХ ЖИНДЭЭ ХҮРТЭЛ ТАРГАЛМААР БАЙНА УУ?ТА ӨТГӨН ХАТАЛТААСАА БҮРЭН САЛМААР БАЙНА УУ?/Хоол хорихгүйгээр, элдэв сөрөг нөлөөгүй, дэглэм барихгүй./Тэгвэл АНУ-ын 110 жилийн түүхтэй UNICITY компанийн 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн маш сайн үр дүн гаргаад байна шүү! Найзуудаа! Утас: 7000132399254828, 89994868.
Зочин · 2013/06/17
vzsen hvn bnuu
Зочин · 2013/05/14
narand tulegdsen siv arilah bolov uu
Зочин · 2013/05/14
Goy medeelel bna bayarlalaa